ДОХ-ыг хvн бий болгожээ
Америкийн нэрт хуульч АНУ-ын засгийн газрын эсрэг Калифорни мужийн Холбооны шvvхэд гомдол гаргажээ. Гомдолд засгийн газрын захиалгаар ДОХ-ын вирусыг хиймлээр бий болгож нэгдсэн улсад vйлдвэрлэсэн хэмээн буруутгажээ.
Мэргэжлийн хуульч, ДОХ судлаач Dr. Бойд Е. Грэйвс ЖэйДи 2003 оны 6 сарын 27-ны єдєр 02 CV 02396 тоот бvртгэлтэй хэргийг Сан Диегогийн шvvгч Жефри Т.Миллерийн ємнє дэлгэн тавьжээ. Энэхvv шvvх хуралдаанаар Грэйвсийн нотлохыг хvссэн зvйл нь ДОХ євчнийг vvсгэдэг вирусыг америкийн лабораторид 1962-1978 оны хугацаанд хиймлээр бий болгосон гэсэн асуудал байлаа. Ємнєх жилийн 11 сарын 27-ны єдєр АНУ-ын Эрvvл мэндийн Яам ба Хvмvvнлэгийн алба Грэйвсд АНУ-ын засгийн газрын эсрэг Нэгдсэн улсын Холбооны шvvхэд гомдол гаргах 60 хоногийн хугацаа єгчээ. Грэйвсийн нотолж буйгаар тvvний гарт Афроамерикчуудын эсрэг биологийн террорист дайралт хийхэд ДОХ-ын вирусыг санал болгосон засгийн газрын зуу зуун баримт байгаа ажээ. Энэхvv хэрэг 00-9587 дугаартайгаар АНУ-ын Дээд шvvхэд хvргэгджээ.
Судлаачид удаан хугацааны турш ДОХ vvсгэгч вирус (HIV) нь хvн ба хvн тєст амьтадын “тєрєл хоорондын эвцэлдээний” дvнд vvссэн гэж таамаглаж байлаа. Сармагчинд байдаг дархлалын хомсдол vvсгэгч вирус (SIV) хvний биед шимпанзе сармагчны цусаар дамжин ан хийх vед болон махыг нь хvнсэнд хэрэглэх vед халдварлан, хожим нь хувьсамжид орж HIV вирус болон хувирсан байх гэж vзэж байв. Гэвч энэ таамгийг бvгд хvлээн зєвшєєрдєггvй байжээ. HIV-AIDS буюу ДОХ vvсгэгч вирусын гарал vvслийг хайх явцдаа байж болох хамгийн аймшигт дvгнэлтэнд хvрсэн Dr. Грэйвс ч гэсэн энэ таамгийг эсэргvvцдэг байна. Тvvний vзэж буйгаар, вирус эрдэмтдийн бодож байгаа шиг шимпанзе сармагчнаас хvнд дамжаагvй, харин АНУ-ын засгийн газрын захиалгаар эрдэмтэд, эмч нарын ажлын vр дvнд бий болсон ажээ. Грэйвс нэгэн бодит баримтыг цохон тэмдэглэсэн нь 1984 оны 4-р сард АНУ-ын патентын албанд Dr. Роберт Галло єєрийн “зохион бvтээсэн” вирус HIV-AIDS-ыг 4.647.773 дугаартайгаар бvртгvvлсэн явдал байлаа. ( http://www.uspto.gov/patft/index.html ).
Грэйвсийн vзэж буйгаар шинжлэх ухааны баримтууд маргашгvй vнэнийг нээж байна. Тvvний бичсэнээр:
„Вирус HIV-AIDS нь Нэгдсэн улсын /U.S. Special Virus/ тусгай вирус тєслийн дvнд бий болсон хиймэл био бvтээгдэхvvн юм. Энэхvv онцгой вирусын хєгжлийг судлах нэгдсэн тєсєл АНУ-д 1962-1978 оны хугацаанд хэрэгжсэн. 1971 онд Dr. Роберт Галлогийн нийтлvvлсэн тусгай вирусын тухай баримтанд хvний дархлааны системийн vйл ажиллагаанд сєрєг нєлєє vзvvлэх “вирусын хэсгийг” олж авахын тулд Нэгдсэн Улс хичээж байсан гэдгийг нотолжээ. Судалгааны тєсєл тусгай вирусын генийн мэдээллийг амьтдад байдаг євчин vvсгэгч Вишна хэмээх вирустай эвцэлдvvлэн єєрчлєхийн зорьж байлаа”
1971 онд Галлогийн нийтлvvлсэн тусгай вирусын тухай баримт нь 1984 онд батлуулсан ДОХ vvсгэгч вирусын патентанд бичигдсэн зvйлтэй vг vсгийн зєрvvгvй тохирч байгааг Грэйвс цохон тэмдэглэжээ. 1981 онд Галло тусгай шинэ вирус хєгжvvлэх нэгдсэн тєслийн удирдагчаар ажиллаж байсан гэдгээ хvлээн зєвшєєрчээ.
70-аад оны сvvл, 80-аад оны эхээр Сан Франциско, Лос Анжелес, Нью Йорк Сити зэрэг хотуудад ижил хvйстнvvдэд хийж байсан халдварт шар євчний В вирусын эсрэг туршилтын вакцинд болон тєв Африкийн хар арьстнуудад хийж байсан салхин цэцэг євчний эсрэг вакцинд вакцин vйлдвэрлэгч Мерк компани “бэлэг” болгон тусгай вирусыг нэмж хийж байсныг Грэйвс нотолж байна. Vvний ємнєхєн єнєєг хvртэл мэдэгдэж байсан бvх євчнєєс маш ялгаатай, халдварлах єндєр чадвартай, vхэлд хvргэх аюултай євчин дэлхий даяар олон хvнийг хоморголон халдварласан байлаа. Исландын хониноос анх илрvvлж байсан Вишна вирусын лабораторийн хувьслын дvнд ДОХ vvсгэгч вирус /HIV-AIDS/ бий болсон гэж Бойд Грэйвс vзэж байна. АНУ-ын Аннаполисын Далайн Академийн хуулийн тэнхимийг тєгссєн Грэйвс єєрєє 1992 онд ДОХ-ын вирус тээгч хэмээн оношлогдсон байна.
Тэрээр хэлэхдээ, “єнєєдєр намайг ДОХ-ын тухай маргааныг шийдсэн хvн мэт vзэж байна. Исландын хонинд євчин vvсгэж байсан Вишна вирусын хэсгийг ДОХ vvсгэгч вирус агуулж байгаа гэдгийг харин хvмvvс мэдэхгvй байна. Вишна вирусыг нацист Германы vед хиймэлээр бий болгосон юм.”
“Хэргийг доод шатны байгууллагууд ДОХ-ын вирусын гарал vvслийн тухай баримт хангалттай бус, “ноцтой биш” хэмээн vзсэний дараа АНУ-ын Дээд шvvхэд хvргvvлсэн болно. ДОХ vvсгэгч вирусын гарал vvслийг хэн нэгэн “ноцтой биш” гэж vзэж байгаад итгэхгvй байна.”
Шvvгч гомдол гаргасан талд хэргийг шийдэхэд хангалттай баримт бий гэж Грэйвс итгэж байгаа бєгєєд хэрэв тvvний талд шийдэгдвэл засгийн газар vvнээс ємнє хийгдсэн нууц туршилтуудын талаар бvх баримтыг дэлгэхээс аргагvй байдалд хvрч ДОХ vvсгэгч вирусын бодит гарал vvсэл ил тод болох болно гэжээ. АНУ єєрийн “Тусгай вирусын Тєслийн” хариуцлагыг Америкчууд болон дэлхийн бvх хvн тєрєлхтний ємнє хvлээх болно.
НVБ-ын ДОХ vvсгэгч вирусын /HIV-AIDS/ тухай мэдэгдэлд (UNAIDS) єнєєдєр дэлхий даяар ДОХ vvсгэгч вирус тээгч 45 сая хvн амьдарч байна.
(UNAIDS)-ын гvйцэтгэх захирал Петр Пиот хэлэхдээ:
„Эхний 20 жилд 58 сая хvн халдвар авсанаас 23 сая нь ДОХ євчнєєр амиа алдсан“
2003 оны 6 сарын 27-ны Нэгдсэн улсын дээд шvvхийн хуралдаанд Грэйвсийн баримт нотолгоо амжилт олбол ДОХ vvсгэгч вирус АНУ-ын засгийн газрын шууд нєлєєгєєр эрдэмтэн эмч нарын гараар бvтээгдсэн гэсэн vг болох юм.
Хэрэв тийм бол хоёр асуулт гарч ирнэ:
1-рт Энэхvv vхлийн вирусыг яагаад, ямар зорилгоор бий болгосон бэ?
2-рт Бид гэрч нь болж буй бvх дэлхийн биотерроризмын эхний шатанд АНУ хєгжил, vйлдвэрлэлийн болон химийн ба биологийн зэвсэгийг хэрэглэх бvх дvрмийг зєрчин ДОХ vvсгэгч вирусыг хэрэглэсэн vv?
http://www.boydgraves.com
www.boydgraves.com/news/061303.pdf
http://www.boydgraves.com/class/download.html
http://patft.uspto.gov
© copyright: Ian Gurney, 2003.
Ian Gurney бол радиогийн хєтлєгч, сэтгvvлч, International Global Press хэвлэсэн “The Cassandra Prophecy-Armageddon Approaches” бестселлерийн зохиолч
ISBN: 0953581314. (www.caspro.com)
URL: