Хятадын арми нь орон нутгийн чанартай дайнд эрчимтэй бэлтгэж байна буюу Монголд өмнөдөөс ирж болзошгүй аюул
Хятадын арми нь орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөнүүдэд ялалт байгуулан, техникийн дахин санхүүжүүлтээ үргэлжлүүлэх, байлдааны ажиллагааны бүх нөхцөлд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн байлгах зорилгоор цэргүүдээ бэлтгэж байна. Энэ нь Шинжаан-Уйгар, Төвд, Өвөр Монгол зэрэг бүстээ авч явуулах арга хэмжээгээ чангатгах зорилготой хэмээн харагдаж байж болох юм. Гэвч Тайвань аягүй бол манай Монгол Улс гэсэн чиглэсэн зорилго байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийдөө ийм зорилтыг ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао намын 18-р их хуралд тавьсан илтгэлдээ дурджээ.
18 дугаар Их хурлын хэвлэлийн төвөөс уламжилсны дагуу, намын их хуралд 251 цэргийн албан хаагч сонгогдсоны 80 орчим хувь нь Дээд командлалын бүрэлдэхүүн байна. Өөр 49 төлөөлөгч нь сүүлийн жилүүдэд хүчний байгууллагынхны дунд нэр хүнд нь мэдэгдэхүйц өсч байгаа ардын зэвсэглэсэн цагдаагийн албанаас сонгогджээ. Цаг хагас үргэлжилсэн илтгэлийн хоёр дахь хэсэгт Ху Жиньтао сая л нэг мөрдөстэй хүмүүсийг ашиглах зорилтуудын тухай дурдсан нь хилийн чандад маш их сонирхол татжээ. Хятадын эдийн засаг ямар байх нь маш чухал асуудал. Гэтэл Хятадын дэлхийд гүйцэтгэх үүрэг ач холбогдол нэмэгдэхийн хамт, дэлхийд хамгийн олон хүнтэй арми цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн асуудал урган гарч байна.
Хятадын өсөн нэмэгдэж байгаа сонирхол нь Хятадын удирдлагыг тус гүрний одоог хүртэл барьж байсан өмнөх үеийн дүр төрхийг өөрчлөхөд хүргэж байгаа юм. Армийн хэрэглээний тухай хятадын өмнөх бүх удирдлагууд мартахгүй ярьдаг байсан нь үнэн. Гэхдэ харин Ху Жиньтаогийн оронд ирж байгаа “тав дахь үеийнхэнд” энэхүү санхүү болон техникийн боломж нөхцөлүүд илүүтэй байх юм. Зэвсэгт хүчний түргэвчилсэн шинэчлэл нь цаг үеийн шаардлагын дагуу хийгдэж байна гэж Ху Жиньтао Их хурлын индрээс төлөөлөгчдийн өмнө хэлсэн шүү дээ.
“Улсын стратегийн хөгжлийн болон улсын аюулгүй байдалд тавигдаж байгаа шинэ шаардлагын дагуу армийн түүхэн үүргийг шинэ зуунд, шинэ шатанд бүрэн биелүүлэх шаардлага урган гарлаа. Цэрэг стратегийн бодлогыг шинээр батлан хамгаалах салбарт идэвхитэй хэрэгжүүлэн, төрөл бүрийн цэргийн ажиллагааны даалгаврыг биелүүлэх боломжуудыг нэмэгдүүлж, юуны түрүүнд мэдээллээр хангах нөхцөлд орон нутгийн чанартай мөргөлдөөнд ялалт байгуулах нь чухлаар тавигдаж байгаа асуудал” гэж Ху Жиньтао хэлснийг дэлхий даяар сонслоо.
Ху Жиньтаогийн төлөөлөгчдийн өмнө тавьсан илтгэлээс их хурлын төлөөлөгчд болон сэтгүүлчдэд тараасан хувьд илтгэлийн бүрэн эхийн нилээд хэсэг алга байсан нь хачирхалтай. Тухайлбал илтгэлийн агуулгаас арми нь тэнгисийн, сансрын болон сүлжээний орон зайн аюулгүй байдалд анхаарлаа хандуулах ёстой тухай хэсгийг хассан байна. Ху Жиньтаогийн индэрээс хэлсэн үгнээс цэргийн хүчийг энхийн цагт болон цэргийн байлдааны ажиллагааны үед хэрхэн идэвхитэй төлөвлөх тухай хэсгийг оруулсан байсныг гадаадын сэтгүүлчид анхааралдаа авсан юм. Илтгэл нь урт биш байсан тул, энэ нь цаг хэмнэх арга байсан нь юу л бол.Үүнээс үзэхэд шинэ удирдлага аливаа мэдэгдэлд маш нарийн хянуур хандаж байгаа бололтой.
Ху Жиньтаогийн илтгэлийн санаа сэтгүүлчдэд тодорхой болонгуут Японы БХЯ-ны сайд Сатоши Моримото АНУ-тай хийсэн аюулгүй байдлын тухай гэрээг Ххятадын флотын идэвхижилтэд орсны улмаас эргэн харж өөрчлөлт оруулахыг хүсч байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр хэлэхдээ, одоогийн Япон-Америкийн хооронд байгуулсан аюулгүй байдлын гэрээ нь юуны өмнө Солонгосын хойгийн хүнд байдлыг л анхарч үзсэн юм хэмээн мэдэгдсэн. Гэвч сайдын хэлснээр, одоогийн байдлаар Зүүн Азийн болон Солонгосын хойгийн байдлыг тооцон үзээд зогсохгүй, “Хятад улсыг далайн орон зайгаас шахан гаргах асуудал тулгарч байгаа” аж.
Энэ нь ХКН-ын их хурал дээр тунхагласан Хятадын зэвсэгт хүчний стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд өгч байгаа шууд хариу үйлдэл юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс нь аюулгүй байдлын салбарт олон асуудалтай тулгарч байна. АНУ бүс нутагт өөрсдийн эвслийн цэргийнхнийг бэхжүүлэх төлөвлөгөөнөөсөө салахыг хүсэхгүй ийм нөхцөлд Хятадын ардын чөлөөлөх арми улам бүр хүчээ зузаатгаж, цаашид үүнийгээ үргэлжлүүлсээр байх болно. Гэвч Хятад энэ тухайгаа чанга дуугаар ярьдаггүй л байхгүй юу даа. Гэхдээ дэлхий Хятадыг түрэмгий хандлагаа цэрэг армиар илрүүлэн гаргах нь хэмээн хардаж байгаа нь нууц биш ээ. Орон нутгийн дайны хүрээнд Монгол Улс ч орж байгаа нь дамжиггүй. Монгол Улсын аюулгүй байдал өмнөд хөршийн зүгээс хийж болзошгүй үйлдэлд улам л эмзэг болжээ гэж хэлэхэд буруутахгүй болжээ.
Бэлтгэсэн С.Майкл
URL: