Мисс Г.Гэрэлчулуун “маамуулна”

“Мисс интернэшнил-2007” тэмцээний ялагч Г.Гэрэлчулуун “Тусгай салаа” кинонд тоглож хэр сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Үзэсгэлэнтэй, ялдам, хүүхдэрхүү төрхтэй хөөрхөн бүсгүйд  харц чулуудах харчуудын цуваа тасрахгүй болсон гэдэг. Сайхан бүсгүйг улс төрч, баян бизнесмэн, казак залуу гээд тун ч олон харчуудтай нэр холбогдож байсан бол тэр сонголтоо хийж тун удахгүй маамуулах гэж байгаа аж. Тэрээр нас ойролцоо нэгэн бизэесмэн залууг амьдралынхаа ханиар сонгосон байна.  Хосууд анхны үрээ хүлээж байгаа бөгөөд мисс Гэрэлчулуун тайзнаасаа хэсэг буух нь. Энэ жилийн хувьд миссүүд гэр бүл хувийн амьдралаа бодож алаг үрсийн ээж, айл гэрийн журамт гэргий болсон ихэнх нь. Топ модель Пүүжээ хоёр дахь амьдралаа зохиож, дахиад хөөрхөн охинтой болсон бол түүний араас мисс Гантогоо бас л хөөрхөн охины ээж болсон гээд энэ жил миссүүд ар араасаа цувж төрсөөр бас төвхнөсөөр. Сайхан бүсгүйдийн халуун гэр бүл, алаг хөөрхөн үрсүүдэд нь аз жаргал хүсье.

Эх сурвалж: www.grandnews.mn  


URL:

Сэтгэгдэл бичих