Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд саналаа Хотын Хөгжлийн бодлогын хэлтэст яаралтай ирүүлнэ үү.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2012 оны ___ дугаар тогтоолын хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН

2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ

Д/д

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа

НЭГ. АГААР ЦЭВЭР УЛААНБААТАР

1.1.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:

1

1.1.1 Улаанбаатар хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд, хиймэл нуур, цөөрөм, усан оргилууруудыг байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ.

2013-2016

2

1.1.2 Гэр хороололд дахин төлөвлөлт хийж айл, өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох замаар агаарын бохирдлыг бууруулна.

2013-2016

3

1.1.3 Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан  түлш болон утаа шүүгчээр хангана

2013-2016

4

1.1.4 Троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж, нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, стандартаас илүү хорт утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, журамлах замаар автомашинаас хамааралтай агаар бохирдуулалтыг эрс багасгана.

2013-2016

5

1.1.5  Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг үе шаттайгаар зүлэгжүүлэх буюу хатуу хучилттай болгох  журам гаргаж мөрдүүлнэ.

2013-2016

6

1.1.6 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хэрэглээнд нэвтрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.

2013-2016

7

1.1.7 Усан халаалтын болон технологийн зориулалт бүхий зуухнуудад бүртгэл хяналтын тогтолцоо нэвтрүүлж, технологийн шинэчлэл хийнэ.

2013-2016

1.2.Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр:

8

1.2.1  Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг үе шаттайгаар тусгай зориулалтын техник, хэрэгслээр хийж гүйцэтгэнэ.

2013-2016

9

1.2.2  Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна.

2012-2013

10

1.2.3 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх шат дараалсан арга хэмжээг авна.

2013-2016

11

1.2.4 Улаанбаатар хотын аюултай хог хаягдлыг цуглуулан устгах менежментийн шинэ тогтолцоог бий болгоно.

2013

1.3.Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

12

1.3.1 “Улаанбаатар хотын цэцэрлэгжилтийн мастер төлөвлөгөө”-г боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ.

 

2013-2016

13

1.3.2Нийслэлийн иргэд, байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын тогтолцоог бий болгон хөгжүүлнэ.

2013-2016

14

1.3.3Өөрийн эзэмшлийн талбайн тохижилтыг хийж, хариуцан хамгаалж, өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжийг шинээр байгуулж, арчлан хамгаалж, тохижуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулна.

2013-2016

15

1.3.4Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж хотын ногоон бүсийг 20 хувь хүртэл нэмэгдүүлж, “Хотын эко цагдаа” ажиллуулна. 

 

2013-2016

16

1.3.5Хотын ногоон бүсэд ахмадын амралт, сувиллын газар, хүүхдийн зуслангуудыг нэмж байгуулна.

2013-2016

1.4.Усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр:

17

1.4.1Туул, Сэлбэ голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна.

2013-2016

18

1.4.2Хот орчмын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг хязгаарлаж, байгалийн нөхөн сэргээлт хийнэ.

2013-2016

19

1.4.3Хотын төв цэвэрлэх байгууламжийг технологийн шинэчлэл хийж өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хотын алслагдсан хэсэг, дагуул хот, тосгодод бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжуудыг байгуулна.

2013-2016

20

1.4.4Ахуйн ба үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах нөхцлийг бүрдүүлнэ.

2013-2016

ХОЁР. АМИНЫ СУУЦТАЙ УЛААНБААТАР

 2.1.  Хот төлөвлөлт, газрын харилцааг нээлттэй, ил тод болгох  чиглэлээр:

21

2.1.1 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчилан батлуулж, үе шаттай хэрэгжүүлнэ.

2013-2016

22

2.1.2Иргэдийн оролцоотойгоор газар зохион байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, барилга, обьект барихдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг заавал авдаг болно.

2013-2016

 2.2.    Гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр:

23

2.2.1  Нийслэлийн дүүрэг бүрт иргэдийн санаачлага, оролцоотойгоор гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох хэсэгчилсэн төлөвлөлт хийж, загвар төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.

2013-2016

24

2.2.2 Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороод тус бүрээр, бүсчилэн боловсруулж 6 жилийн дотор хэрэгжүүлнэ.2013-2016

25

2.2.3Гэр хорооллын иргэдийн инженерийн нэгдсэн болон хэсэгчилсэн хангамжтай болох чиглэлээр хэрэгжүүлсэн санал санаачлага, үйл ажиллагааг дэмжин, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2013-2016

26

2.2.4  Хотын зүүн хэсэг УС-15, баруун хэсэг Баянхошуу, хойд хэсэг Таван буудал орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг үе шаттайгаар барина.

2013-2016

27

2.2.5 Шархад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7 буудал болон бусад гэр хорооллын бохир усны гол шугамыг барина.

2013-2016

2.3.   Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

28

2.3.1Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг тодотгож нийтийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэн  хэрэгжүүлнэ. 

 

2013-2014

29

2.3.2Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж  барилгажуулах ажлыг концессийн гэрээгээр хийж гүйцэтгэнэ.

2013-2016

30

2.3.3 Хүн амын 58 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамж бүхий орон сууцаар, 20 хувийг бие даасан эх үүсвэрээр, үлдэх хэсгийг стандартад нийцсэн халаалтын шинэ технологи бүхий тохилог орон сууцаар хангана.

2013-2016

2.4.  Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр: 

 

31

2.4.1Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор тавдугаар цахилгаан станцыг барьж эхэлнэ. 

 

2013-2016

32

2.4.2Дулаан, ус хангамж, ариутгах татуургын гол шугамуудыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх, шинээр баригдах хотхон, хорооллын шугам сүлжээг хонгилын системд нэвтрүүлэх замаар инженерийн дэд бүтцийн ашиглалт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ. 

 

2013-2016

33

2.4.3Усны нөөцийн хайгуул судалгааг нарийвчлан хийж, ашиглах боломжит нөөцийг баталгаажуулан, хэмнэлттэй хэрэглээний шинэ тогтолцоог нэвтрүүлнэ. 

 

2013-2016

34

2.4.4Цахилгаан эрчим хүчний хангамжийн тоног төхөөрөмж, хүчин чадлыг сайжруулж, “Их тойруу” цахилгаан дамжуулах цагираг сүлжээг ашиглалтанд оруулж, айл өрхийн дулааны зарим хэрэглээг цахилгаанаар хангах нөхцөл бүрдүүлнэ. 

 

2013-2016

35

2.4.5Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын хүрээнд эрчим хүч, цэвэр, бохир усны болон зам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх буюу шинээр барьж байгуулна. 

2013-2016    2.5.   Дагуул хот, суурингууд, алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэх чиглэлээр:

36

2.5.1 Улаанбаатар хотын дагуул хот, тосгон, суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээс хангагдсан, тохилог амины орон сууцны хотхон, хороолол болгох чиглэлээр хөгжүүлнэ. 

2013-2016

37

2.5.2 Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвд нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг хангана. 

2013-2016

38

2.5.3 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Багануур, Багахангай, Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. 

 

2012-2013

ГУРАВ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ УЛААНБААТАР

3.1.   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

39

3.1.1 Нийслэл, дүүргүүдийн хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэн байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, зөвлөгөө өгөх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.

2013-2016

40

3.1.2.Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган 5000-аас доошгүй ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил  олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангана.

2013-2016

41

3.1.3.“UB агро парк”-ийн 100 га талбайг нийслэлийн ажилгүй иргэдэд хуваарилан,  бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлж, сургалт зохион байгуулна.

2013-2016

42

3.1.4.Ахимаг насны болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх ногоон ажлын байр бий болгох, хамтарч ажиллах боломжийг олгоно.

2013-2016

43

3.1.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төвийг дүүрэг бүрт байгуулна.

2013-2016

3.2.   Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр:

44

3.2.1. Зээлийн барьцаа, баталгааны механизмыг хөнгөвчлөх, батлан даалтын хуулийг хэрэгжүүлэх, нийслэлийн ЖДҮ-ийн төвийн үйл ажиллагааг идэвхижүүлэн, сангийн хэмжээг нэмэгдүүлэн зээлийн хэмжээ, хугацаа, нөхцлийг сайжруулна.2013-2016

45

3.2.2. Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалт, бизнес инкубаци болон төсөл хөтөлбөр боловсруулах зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ.2013-2016  3.3.   Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр:

46

3.3.1Улсын болон хувийн хэвшил, бусад хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 60 цэцэрлэг шинээр барьж байгуулан сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийг бүрэн хамруулна.2013-2016

47

3.3.2. Албан байгууллагуудын дэргэд болон гэр цэцэрлэг байгуулахыг дэмжинэ.   3.4.   Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр:

48

3.4.1. Аялал жуулчлалын арга хэмжээний хамрах хүрээ, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад   орон нутгийн иргэдийн оролцоог идэвхижүүлнэ.

2013-2016

49

3.4.2. 60 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнг шинээр байгуулах, “Монгол наадам” үндэсний спорт цогцолборыг Хүй долоон худагт, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлуудыг эхлүүлнэ.

2013-2016

3.5.   Багануур дүүргийг хөгжүүлэх чиглэлээр:

50

3.5.1.Их сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулан, зарим их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төвүүдийн тодорхой хэсгийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ.

2012-2013

51

3.5.2“Багануур” үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн урьдчилсан судалгаа хийж, дэд бүтцийг барьж байгуулна.

2013-2016

3.6.   Багахангай дүүргийг хөгжүүлэх чиглэлээр:

52

3.6.1.Багахангайд төрөл бүрийн агуулах, химийн болон тэсрэх аюултай ачааг ачиж буулгах терминаль байгуулах асуудлыг шийдвэрлүүлж, бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

2013-2014

53

3.6.2.Багахангайн махны үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж Улаанбаатар хотын махны нөөцийн санг бий болгоно.

54

3.6.3Багахангайд  “Үйлдвэрлэл технологийн парк” байгуулах ТЭЗҮ-ийн дагуу дэд бүтцийг барьж байгуулна.

2013-2016

3.7.  Налайх дүүргийг хөгжүүлэх чиглэлээр:

55

3.7.1Орон нутгийн барилгын материалын түүхий эдийн нөөцийг түшиглэн барилгын материалын   үйлдвэрүүдийг  цогцолбороор хөгжүүлэх,  ханын болон дулаалгын материал, сантехникийн хэрэгсэл, угсармал хавтангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлнэ.

2013-2016

56

3.7.2  Барилгын материалын бөөний худалдааны төв байгуулна.

2013-2016

3.8.   Эрчимжсэн МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх:

57

3.8.1.  Улаанбаатар хотын сүүний хангамжийг 80%-д хүргэнэ.2013-2016

58

3.8.2.  Нийслэлийн Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ.2013-2016

59

3.8.3. Нийслэлийн иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангана.2013-2016  3.9. Мэдээллийн технологийн тэгш хүртээмжийг хөгжүүлэх чиглэлээр:

60

3.9.1.Хотын гэр хорооллыг интернэтжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

2013-2016

61

3.9.2.Гэр хорооллын өрхүүдийг олон сувгийн телевиз үзэх боломжоор хангах тоон системд шилжүүлэхэд шаардагдах дэд бүтцийг бүрэн шийдвэрлэнэ.

2013-2014

3.10.  Нийслэлийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр: 

 

62

3.10.1Нийслэл хотын албан татварын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулж, Улсын их хуралд өргөн барина. 

 

2013-2014

63

3.10.2Нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийг дэмжих” санг байгуулж, нутгийн засаг захиргаа, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын шийдвэрээр захиран зарцуулах нөхцлийг бүрдүүлнэ.

2013

64

3.10.3“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуулинд заагдсан хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар шинэчлэн тогтоож мөрдүүлнэ.

2013-2016

65

3.10.4Нийслэлийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн хамт хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлнэ.

2013

66

3.10.5 Нийслэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин бүтээн байгуулалт, хот тохижилтод чиглүүлэн хотын өмчийг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоно.

2013

67

3.10.6Иргэдэд зайлшгүй үйлчилгээ үзүүлэхээс бусад салбарын алдагдалтай ажиллаж буй нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны менежментийг сайжруулан ашигтай ажиллуулна.

2013-2014

68

3.10.7Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн болон газрын гэсэн ангиллаар явуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулна.

2013-2014

69

3.10.8Эдийн засгийн чадамжтай өмчийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн өмчит зарим үйлдвэрийн газруудыг компанийн хэлбэрт шилжүүлж, Компанийн тухай шинэчилсэн хуулийн дагуу ”Компанийн засаглалын кодекс”-ыг  боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.

2013-2014

ДӨРӨВ.  АЮУЛГҮЙ, АМГАЛАН УЛААНБААТАР

4.1.   Хотын аюулгүй байдлыг ханган, хэв журмыг сахиулах чиглэлээр:

-

70

4.1.1Архи, тамхи үйлдвэрлэх, худалдан борлуулахад тавих хяналтыг чангатгаж,хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ.

2013-2015

71

4.1.2Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглоно.

2013

72

4.1.3Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,   иргэдийн идэвхи санаачлагад суурилсан “хөршийн хамгаалалт”  амгалан  тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ.

2012-2016

73

4.1.4Хэв журам сахиулах, гэмт хэрэг ба захиргааны зөрчилтэй тэмцэх ажлыг хотын удирдлага шууд хариуцна.

2013-2016

74

4.1.5Мансууруулах бодисын хорт нөлөөг таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. 

 

2013-2016

4.2.   Иргэндээ ээлтэй эрүүл, аюулгүй, тохилог  орчин бүрдүүлэх чиглэлээр:

75

4.2.1Улаанбаатар хотод баригдах барилга угсралтын ажлын техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдүүлж, хяналтын тогтолцоог шинэчлэх замаар иргэдийн аюулгүй байдлыг хангана.

2012-2016

76

4.2.2Барилга байгууламж, гудамжинд нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын ба иргэдийн амралтын талбай, ногоон байгууламжтай байх шаардлагыг хатуу мөрдүүлнэ.

2013-2016

77

4.2.3Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгоно.2012-2016

78

4.2.4Сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.2013-2014

79

4.2.5Явган зорчигчийн гүүрэн болон нүхэн гарцуудыг олноор барьж байгуулна.

80

4.2.6Дүүргүүдэд явган зорчигчийн гудамжийг бий болгож, тохижуулна.

2013-2014

81

4.2.7Тусгай зориулалтын зам, шат, хаалга, бие засах газрууд байгуулах ажлыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлнэ.

2013-2016

82

4.2.8Аж ахуйн нэгж, байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтыг сайжруулах, болзошгүй үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлнэ. 

 

2013-2016

83

4.2.9Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг шинэчилснээр түргэн тусламжийн 103 үйлчилгээг дүүрэг бүрт байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангана.

2013

4.3.   Авто зам, тээврийн сүлжээг хөгжүүлэх  чиглэлээр:

84

4.3.1 Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгоно.2013-2016

85

4.3.2“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон түвшний огтлолцлыг 6 уулзварт барьж авто замын сүлжээг хөгжүүлнэ.

2013-2016

86

4.3.3  Улаанбаатар хотод шинээр 212 км авто зам барьж, 350 км авто замыг шинэчилнэ.

2013-2014

87

4.3.4“Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд шинээр баригдах 17 хорооллын гол замуудыг барьж байгуулна.2013-2016

88

4.3.5  Гэр хорооллын доторх авто замын сүлжээг сайжруулж хатуу хучилттай авто зам барина.

2013-2016

89

4.3.6. Замын байгууламж, нүхэн гарц, газар доорх болон олон давхар авто зогсоолуудыг жил бүр төлөвлөн барьж байгуулна.2014-2015

90

4.3.7.Нийслэлд метро байгуулах асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээвэрт шинэ төрлийн хэрэгслүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, автобус, таксины  парк шинэчлэлтийг хийнэ.

2013-2016

91

4.3.8Нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлнэ.2013-2016

92

4.3.9. Хүн амын нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тээврийн үйлчилгээний зогсоолын үйлчлэх хүрээг стандартын хэмжээнд тогтоон, мөрдүүлж, хэрэгжүүлнэ.2012-2016  4.4.     Гамшгаас хамгаалах чиглэлээр:

93

4.4.1.Иргэдийг байгалийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх,  хамгаалах зорилгоор гамшгийн үед байрлах, хоргодох цэгүүдийг тогтоож, онцгой байдлын алба саадгүй хүрч ажиллах орчинг бий болгоно.2013-2016

94

4.4.2.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх орон нутгийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.2013-2016

95

4.4.3Төвөөс алслагдсан бүсийн иргэдэд үйлчлэх Аврах, гал унтраах анги байгуулна.

2013-2014

96

4.4.4Үерийн ус зайлуулах далан суваг, тогтолцоог сайжруулж, нэмж байгуулна.2013-2016

ТАВ.  АВЛИГАГҮЙ УЛААНБААТАР

97

5.1  Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөнө.2013-2014

98

5.2.Нийслэлийн Иргэний танхимыг шинээр байгуулан ажиллуулна. 

2013-2016

99

5.3.   Авлигын эсрэг нийслэлийн Олон нийтийн зөвлөл байгуулна.2012-2016

100

5.4  Хотын үйл ажиллагааг ил тод байлган, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгохын зэрэгцээ хотын тулгамдаж буй асуудлаар иргэдийн дунд олон нийтийн санал асуулга явуулж, тэдний саналд үндэслэн шийдвэр гаргадаг болно.2013-2014

101

5.5.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглал /Smart City/-г хөгжүүлнэ.2013-2015

102

5.6.Хотын стандартыг тогтоож, тусгай зөвшөөрлийн агуулгыг шинэчлэн, олгох  зарчмыг нь хөнгөвчилнө.2013-2016

103

5.7.  Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөтгөж, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.2013-2016

104

5.8.Дагуул хот тосгодыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, Улаанбаатар хотыг засаг захиргааны хувьд нэгдмэл, бие даасан хот, тосгодын нэгдэл болгоно.2013-2016

105

5.9.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, олон нийтэд ил тод мэдээлэн, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг болно.2013-2016

106

5.10 Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэгжийг тусгайлсан бүсэд байгуулна.2013-2016

107

5.11Барилга байгууламж барих зөвшөөрөл цуглуулах ажлыг төр хийдэг болно.2013-2016

НИЙТ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих