Аргентины нийслэл үерт автжээ
Инфляци, авилгыг эсэргүүцсэн арван мянган хүний жагсаал өрнөөд байсан Аргентины нийслэл Буэнос-Айрэс хот үерт автаад байна. Хэдхэн цаг үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлийн гудамж талбай усаар дүүрчээ. Нийтийн тээвэр, метро яьахаа больсоноос гадна нэлээн хэдэн дүүрэг эрчим хүчгүй болжээ. Энэ байдлыг нийтийн үйлчилгээний ажилчдын ажил хаялт улам хүндрүүлж байна. Сүүлийн долоо хоногт гэхэд орон сууцнуудын хогийг ачаагүй тул үер буусны дараа халдварт өвчин тархах эрсдэл бий болжээ. Үерийн улмаас иргэдэд учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар анхаарна гэж эрх баригчид амлаж байгаа ч даатгалд хамрагдаагүй иргэд, үйлчилгээ эрхлэгчид нөхөн төлбөр авч чадах эсэхтээ эргэлзэж байгаа гэнэ.
Н.Баярмаа
URL: