Чааваас
Цаана чинь монголын улс төрийн гурван хүчин хүчин “хамтарсан” мэдэгдэл гаргав. АН, “Шударга ёс” эвсэл, МАН гурав гэнэ. “Энх тайван” тогтов уу гэсэн чинь үхсэн хойноо, бүгдээрээ анхан шатандаа боловсон хүчнээ удирдаж дийлэхээ байчихаад “хамтарсан мэдэгдэл” гаргаж байгаа юм байна. Тэнэг нь дэндэхээрээ өөрсөддөө хүртэл мэдэгдэл гаргадаг болсон юм байна. Чааваас гэж…
Энэ мэдэгдэл ухаантай юмных агуулгаас үзэхэд “орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг ялгаварлаж, эрхийг зөрчих явдал гарч байгаа” гэнэ. Тэгээд л “мэдэгдэл” гаргаж байгаа ухаантай юм байх. Ухаандаа би ч юм уу, хэн нэгэн жирийн иргэн давхиж очоод “нэр дэвшигчдийг ялгаварлаж, эрхийг нь зөрчихгүй” нь мэдээж. Монголын ганц ч сонгогч тэгэхгүй. Ийм ажиллагааг зөвхөн танай намуудын идэвхтэн, албан тушаалтнууд л хийж чадна. Энэ бол хөтөлбөргүй үнэн.
Үүнийгээ Та нар хэтэрхий сайн мэдэж байгаагаа мэдэгдэл дотроо тэнэг болохоороо нэн тодорхой заан бичсэн байна. “Орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо, тэдгээрийн удирдлагууд”. Тэгээд энэ дураакуудаа Та нар захирдаг, удирддаг, үүрэг даалгавар өгдөг юм байгаа биз дээ.
Байдал ийм атал өөрийн намын нэр дурдсан гишүүдэд биш, монголын ард түмэнд хандаж хамтарсан мэдэгдэл гаргаж байгаа чинь дэндүү утгагүй, дэндүү тэнэг байна. Та нар монголын ард түмнийг өөрсөд шигээ тэнэг гэж бодож болохгүй ш дээ.
Монголын гурвын гурван намын “хамтарсан мэдэгдэл” гэхэд энэ чинь үнэхээр хүн ичиж үхмээр юм байна.“Нэр дэвшигчдийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэдгийг чинь Монголын ард түмэн юу гэж ойлгох ёстой юм ?! Наад ухаан санаа чинь нэг л эрүүл биш ээ. Би бол монголын гурван том нам гурвуулаа солиотой гэж хэлэх байна.
Цаашаа. Монголын гурван том намын сэтгэлгээний гажиг, солио өвчинг амархан ажиглаж болно. Тэд өөртөө зориулж мэдэгдэл гаргаж байна. Жишээлбэл:
“Иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байх”, “олон түмнийг хэтэрхий талцуулан хагаралдуулахгүй соёлтой оролцох” гэх мэтээр монголыг ард түмэнд хандан уриалсан байна.
Хуцваа л байна. Монголын ганц ч иргэн ийм үйлдэл хийдэггүй юм. Харин ийм заваан юмыг танай намууд зориудаар зохион байгуулж, өөрийн гишүүд идэвхтнүүдээр дамжуулан гүйцэтгэдэг. Тэгээд наад новшийн цаасаа тэдэндээ өг, эсвэл өөрсдөө уншиж цээжлээд явж бай.
Та нараас арай жаахан ухаантай хүн байсан бол “луйвар хийхгүй” гэсэн гэрээ байгуулдаг юм, малууд аа. Буруугаа дандаа ард түмэнд тохож байдаг адгийн зөн билэг чинь энд тов тодорхой гарсан байна даа. Та нар үүнийгээ даанч анзаарсангүй.
Мэдэгдлээс өөр “бичиг” хийхгүй болохоор Та нар бичиг үсгээ ч мартсан байна.
Яагаад гурвын гурван нам, эвслийн удирдлага, жолоодлогоос хальсан ийм үйл явдал болоод байгааг Та нар ёстойгоосоо мэдэхгүй. Хэрэв мэдэхгүй бол “мэдэгдэл” гаргадаггүй, мэддэг хүнээс нь асуудаг юм. Та нар заавал дэс дараалан “амиа хорлож” байж л “юм ойлгох” ёстой ёо ёотой амьтад юм…
Зарим нь Н.Энхбаяртай нийлнэ ч гэх шиг. Тэр ч харин “өргөн” боломжтой. Харин наранд биш, нарсанд очоод “нийлчихвэл” би өчүүхэн ч гайхахгүй…
Энэ хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд Та нар нар гар хөлийн үсэг зурахаасаа өмнө “бичгээ” уншиж сур. Ядахдаа монгол бичгийн анхан шатны дүрэм сур. Үүнийг улс төрийн хариуцлага гэдэг юм.
Та нар үнэхээр арчаагаа алдаж. Та нарт сүр сүлд, хийморь золбоо, ухаан сэхээ гэж даанч нэг алга. Ухаанд чинь ухна үхчихэж. Чааваас, ийм ч нам төр байх гэж…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж : ganaa.mn блог
Жич. Энэ сануулга гарсны дараа хүн ичиж үхмээр энэ хамтарсан мэдэгдлээ бүх сайтуудаас устгаад арилгаад би “муугаараа” нам гүтгэсэн хэрэгт унах нь мэдээж. Иймээс энэ агуу их хамтарсан мэдэгдлийг хавсаргав. http://sonin.mn/news/politics-economy/9508
Эд нарыг тийм ч амархан “ухаантай” болгохгүй шүү…
Гурван хүчин хамтарсан мэдэгдэл гаргалаа
2012-11-09
Зарим аймагт Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг ялгаварлаж, эрхийг зөрчих явдал гарч байгаа тул УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, УИХ дахь МАН-ын гишүүд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ нь дээрх намууд шинэ парламент байгуулснаас хойш анх удаа хамтарч хийсэн мэдэгдэл юм. Үүнд,
1. Орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо тэдгээрийн удирдлагууд улстөрийн зорилгоор нам эсвлээс нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах хууль бус үйлдэл, арга ажиллагаа явуулахгүй байх
2. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж, сонгуулийн зарим тойргийн маргаантай тойргийн асуудлаар гарсан шүүхийн хууль ёсны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, нэр дэвшигчдийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх
3. Орон нутгийн төсөв хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн холбогдолтой үйл ажиллагаанд зарцуулахгүй байх
4. Иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байж, хэвлэл мэдээллийн хэрсэглүүд иргэдэд мэдээлэл тэнцвэртэй хүргэх бололцоог хангах
5. Улстөрийн нам эвсэл холбоод болон нэр дэвшигчид орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульдаа улстөрийн тогтвортой байдлыг хадгалан олон түмнийг хэтэрхий талцуулан хагаралдуулахгүй соёлтой оролцохыг уриалж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат
“Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг
УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд
URL: