МАН орон нутгийн сонгуулийн дараа бүлэгтэй болно
МАН-ын бүлгийг албажуулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд чуулган түр завсарлалаа. 11 дүгээр сарын 20-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын бүлэгтэй болох хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр батална гэж гишүүд тохирлоо. Ийнхүү УИХ дахь МАН-ын төлөөллийн 25 гишүүн Орон нутгийн сонгуулийн дараа бүлэгтэй болохоор болов. Мөн тэр үеэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэлээр тангараг өргөх асуудлыг шийдэхээр боллоо.
Г.Энхтуяа
“Цаг”
URL: