Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэрэг хөлөглөн, генералуудаа дагуулж минжийн хангай руу анд яваад иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ан авд тун сонирхолтой. Загас барих, буу шагайх түүний хоббиг цэргийн сургууль төгссөнтэй нь зарим хүн холбон тайлбарладаг.

Бас түүний ан ав хийх сонирхолоос нь болж хүний ам нас хохирч байсан гашуун түүх ч бий. Элбэгээ албан тушаал ахисан цагаасаа л ан авд хорхойсох болсон нь нууц биш. Одоогоос олон жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Цахиагийн Элбэгдорж 1998 оны наймдугаар сарын 28-ны өдөр эхнэр, хоёр хүүхэдтэйгээ Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулууны ууланд амрахаар явжээ. Тэрээр дөрвөн бие хамгаалагч дагуулан, хоёр жип машинтай хотоос гарсан байна. Харин хоёр хоногийн дараа буюу наймдугаар дугаар сарын 30-ны өдөр Адаацаг сумаас зүүн хойш 13 километрт УБЗ 00-16 дугаартай “Ниссан Патрол” маркийн автомашин нь онхолдсон юм. Зүүн хойд талын дугуй нь зад буудаж онхолдсон энэ машиныг бензин аваад буцаж яваад осолдсон гэдэг ч ан хөөж явсан гэх хардлага давамгайлдаг. Хойд талын дугуй буудахад онхолдоно гэдэг нь машин хэт их хурдтай давхиж байсныг илтгэдэг аж. Тухайн үед нутгийн иргэд Ц.Элбэгдорж хар сүүлт хөөж байсан. Энэ ан авд оролцож байсан машин рнхрлдсон гэж ярьдаг юм билээ. Онхолдсон машинд Ц.Элбэгдоржийн жолооч, авгайнх нь дүү, сумын засаг дарга нар явсан. Энэ машинд сууж явсан сумын засаг дарга Г.Дашзэвэгийн давсаг нь хагарч, хэд хэдэн хавирга хугаран биед нь хүнд гэмтэл үүсч Улаанбаатар руу нисдэг тэргээр ирсэн ч дөрөв хоноод нас барсан харамсалтай хэрэг гарч байлаа. Ан аваас болж хүний амь нас хохирсон энэ гашуун түүхийг өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч маань ор сох мартсан бололтой. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн бас л ан ав хийж байгаад ирсэн гэнэ. Түүнийг зугаацуулах ажилд манай дарга нар ч гар таталгүй оролцжээ. Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөсөн энэ ан авд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нар оролцсон гэнэ. Тэдний ан ав хийхээс гадна Минжийн хангайд нисдэг тэргээр очоод Буур, Минжийн голд загасчилсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгааж байна. Т.Дашдэлэг генералын хувьд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны 3 сарын 18-нд Ц.Элбэгдоржоос бригадын генерал цол авсан, түүний талын хүн. Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн ч гэсэн Ц.Элбэгдоржийн хамгийн итгэлт найзуудын нэг гэнэ. Сүүлийн үед хилийн цэргийг тойрсон асуудал дэгдэж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Сэргэлэнг огцруулах гэж байн байн оролдож байгаа ч Ц.Элбэгдорж найзыгаа цээжээрээ хамгаалж байгаа сурагтай.

SHUDARGA.MN


URL:

Сэтгэгдэл бичих