Хотын дарга Э.Бат-Үүл Хятадын дарга болчихсон гэж эндүүрээд байна

Төрийн ажилд 20 жил зүтгэж, улс төр хэмээх том тогоонд олон жил чанагдаж байгаа ардчиллын залуусын толгой бууралтаж, алв хэдийнээ эмээ, өвөө болсон ч гэсэн ухаан суух бас л болоогүй байна.

Энэ жилийн сонгуульд Нийслэлд том ялалт байгуулсан АН-ын гишүүд дуу нэгтэйгээр Э.Бат-Үүл баатрыгаа Улаанбаатар хотын даргаар томилсон. Гэвч улс төрд цал буурал болтлоо ажиллаж бйагаа Э.Бат-Үүл нялх хүүхэд шиг аашилж, хоёр улс дамнасан хэрүүлийн галыг бадрааж орхилоо. Хөшөө дурсгал гэдэг зүйлийг харж ч чадахаа байгаад Улсын Баатар Э.Бат-Үүл саяхан В.И.Лениний хөшөөг хүзүүгээр нь оосорлон сүр дуулиантай буулгасан. В.И.Ленинийг үзэн яддаг эрхэм баатар маань сэтгэл нь их л хөдлөж, ““Хятадын коммунист удирдагчид 60 сая гэмгүй иргэдийг хоморголон устгасан. Энэ бол хятадын харийн түрэмгийлэгчид хятад хүнийг хөнөөж байсан нийт тооноос 10 дахин их хэмжээ юм. Хүн төрөлхтнийг хоморголон устгасан терроризмийг үндэслэсэн энэ хөшөөг би буулгаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр коммунистууд үндсэндээ түүхийн төгсгөл болж түүхээс арчигдсан. Одоо зүүн өмнөд Ази, Латин Америкт терроризм хийж яваа хүмүүс коммунистууд л байна. Энд, тэнд дэлбэрэлт болоход эзэн нь коммунистууд л байна. Тэд нар ер нь аллагаас өөр юу ч мэддэггүй хүмүүс…” гэхчилэн хамаа намбараагүй баахан зүйл ярьжээ. Түүний энэ үгийг хаа байсан Бээжин олоод сонсчихож. 60 сая хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Хятадын коммунист намынхан Монголын баатар Э.Бат-Үүлийн энэ үгэнд тун их эмзэглэж байна. БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа Хятадын Засгийн газрын даалгавраар яваагаа мэдэгдэж, “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээгээд Э.Бат-Үүл даргын хэлсэн үгний талаар Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг шаарджээ. Далайд гарцгүй, хоёрхон улстай хиллэдэг Монгол улс сайн хөрш гэдэг зарчмыг чанд баримталсаар өдий хүрсэн. Өнөөдөр хятад улс Монголын хамгийн гол нийлүүлэгч. Энэ улс долоо хоног хилээ хаахад Монголын эдийн засагт ямар хор хөнөөл учрахыг бүгд мэдэж байгаа. Үүнээс коммунист нам, улс төрийн үзэл баримтлал гэдэг зүйл дээр хатуу хяналттай энэ орон улс төрийн аливаа нэг шүүмжлэлийг тун эмзэг хүлээж авдаг гэдгийг Улсын баатар Э.Бат-Үүл хорь гаруй жил улс төрийн тогоонд чанагдёихаад мэдэхгүй яваа нь харамсалтай. Эсвэл тэр өөрийгөө хотын дарга бус хятадын дарга болчихлоо гэж эндүүрээд байна уу?

“Цаг”


URL:

Сэтгэгдэл бичих