Даланзадгад хэзээ гэрэлтэй болох вэ? Б.Бадраа даргаа

Өмнөговь аймгийн төв Даланзадгад өнөөдөр ч харанхуй хэвээрээ байна. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны шуурганд гэрэл цахилгааны асуудал тэгсгээд орхигдох бололтой.

Аймгийн Засаг дарга Б.Бадраа сонгуулийнхаа сурталчилгааг угтаж нийслэлд ирж телевизүүдийн эфир эзэлж өөрийнхөө хийсэн ажлыг ярьж ярьж буцсан. Мөн сурталчилгааны нээлт дээр аймагтаа 3МВ цахилгаан станц барьсан гэдгээ дөвийлгөж ирээд ярьж байх юм.

Гэтэл Даланзадгад цахилгаан станцтай болсон ч бахь байдгаараа цахилгааны хязгаарлалтад өртөж харанхуй хэвээрээ л байна. “Б.Бадраа дарга шаардлагатай тохиолдолд цахилгаан таслах эрхтэй. Аягүй бол сонгуулийн сурталчилгааны үеэр телевизүүдээр өөрийнх нь тухай хар пиар явчихвий гэж айгаад гэрэл өгөхгүй байгаа байх” хэмээн нутгийн иргэд нь жиг жуг хийн хошигнон явуулж байна.

“Цаг”


URL:

Сэтгэгдэл бичих