Рагу халдашгүй нууц ноёнтон байхыг хүсдэг бололтой

“Univers best songs” тэмцээний ерөнхий шүүгч түүнийг Монголд танихгүй хүн бараг байхгүй. Тэрээр монголын авъяасаа шалгуулах гэж очсон залуусыг мэдрэмж байхку, авьяасгүй гэх мэтчилэн урмыг нь хугалдаг.  Түүнийг хаанаас ирсэн хэн болохыг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тиймээс түүний хэн болох аль улсын иргэн болохыг танд сонирхуулъя. Тэрээр Сингапур улсын иргэн бөгөөд 2009 оны долдугаар сард хуримаа хийсэн. Түүний эхнэр Унра Нямбуу төв банкинд эдийн засагч хийдэг аж. Харин Рагу эхнэртэйгээ чамгүй удаан хугацаанд үерхсээр өнгөрсөн жил төрсөн нутаггаа очиж томхон хурим хийсэн байна.

Тэрээр Сингапур улсын “МҮХ” студийн хөгжмийн инженерээр ажиллаж байсан бөгөөд хөгжмийн инженер мэргэжилтэй аж. Рагураман Монголд ажиллаж хөдөлмөрлөөд өдгөө таван жил болж байгаа. Анх Камертон хамтлагтай ажиллаж ирсэн тэрээр Монголын шоу бизнесийн салбарт 2006 оны есдүгээр сараас эхлэн Камертон хамтлагийн дуучин Д.Болдын “В production” студид хөгжмийн инженерээр ажиллах болсон байна.

Түүнээс хойш олон цомог, дуун дээр гардаж ажиллажээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 31-ний өдрөөс үйл ажиллагаагаа шинээр явуулж эхэлсэн дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sounds” студид дууны найруулагч урилгаар ажиллаж байгаа юм байна. Уншигчиддаа сонордуулахад үүнээс илүү түүний талаар мэдээлэл ховор байдаг. Өөрийгөө хэн гэдгийг олонд зарлах дургүй нэгэн бололтой.

Хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөхөөс эрс татгалздаг тэрээр халдашгүй нууц ноёнтон байхыг хүсдэг бололтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих