“Хүчиндүүлсэн ээж нь Жастин Биберийг төрүүлэхээр шийдсэн нь аз болжээ”

Залуу од Жастин Биберийн ээж Пэтти Маллети өнгөрсөн мягмар гаригт Today нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн байна. 36 настай хатагтай Петти Маллетт нэвтрүүлэгт өөрийн хувийн амьдралаа дэлгэсэн юм.

Бэлгийн хүчирхийллийн золиос болсон Петти 17 насандаа жирэмсэлжээ. Харин 18 настайдаа Жастинаа төрүүлэн ганц бие ээж болсон ч бүхий л хүсэл мөрөөдөл, хүч чадлаа хүүдээ зориулсан хэмээн ярьжээ.

Тэрээр “Би аборт хийлгэе хэмээн бодсон ч чадаагүй, хар тамхи ихээр хэрэглэж амиа хорлохыг ч завдсан. Гэхдээ бас л зүрх хүрээгүй, хүүгээ төрүүлэхээр шийдсэн. Харин том алдаагүйдээ баярладаг” хэмээн ярьжээ.

Хүү нь дэлхий даяар алдаршсанд өөрийгөө сайшааж яваа ээж Маллети “Зөвхөн урагшаа бас дээшээ. Жастин Биберийн ээжийн түүх” хэмээх намтар ном гарган, амьдралд нь тохиолдсон бэрхшээл зов¬лон, ялалт амжилтаа тусгажээ.

Номноос нь хараад л өөдрөг нэгэн гэдэг нь илт мэдэгдэх Маллетт Биберийн эцгийн талаар үргэлж л сайнаар дурсдаг гэнэ. Эцэг нь тэдэнд материаллаг тусламж хангалт¬тай өгч чаддаггүй байсан ч сайн эцэг байсан гэж Маллетт өгүүлсэн байна.

Тэрбээр саяхан Америкт Эллений шоунд оролцсон бөгөөд номоос нь гадна түүнтэй Биберийн найз охин Селена Гомезын тухай ч ярилцжээ. Селена Гомез гадна төрх шигээ сэтгэл татам охин мөн үү гэсэн асуултанд “Тийм шүү, түүнийг хайрлахгүй байхын аргагүй. Түүнтэй уулзмагцаа л та нар ямар энхрий, ялдам нэгэн бай¬хыг мэдэх болно” хэмээн хариулжээ. Түүнчлэн хүүд нь жинхэнэ тохирсон бүсгүй, тэд хоорондоо нийцсэн хосууд хэмээн Биберийн ээж өгүүлсэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих