100.000 хүнд нэг басcейн нoогдож байна

Тэнгэрт бөртийх үүлгүй, халуун өдөр эмээгээсээ нуугдан найзуудтайгаа Буянт голын усанд шумбаж байсан маань саяхан юм шиг санагдана. Би Ховд нутгийн хүүхэд. Аймгийн маань архан Буянт гол урсдаг. Яг л Ардын жүжигчин Б.Зангад гуайн дуулсан “Тунгалаг Буянт” дүрээрээ. Гэхдээ бороо их орохоор гол үерлэж, хүн сэлэх нь битгий хэл, уухын аргагүй бохирдож, бор өнгөтэй болдог. Хүүхэд байсан болоод тэр үү, үертэй байсан ч үл тоон нууцаар мөн ч олон удаа сэлсэн дээ. Киноноос харахаас хэтрээгүй усан бассейн хотод байдаг тухай сонсож, хотын хүүхдүүдэд битүүхэндээ атаархдаг. Найзууд маань усан бассейны тухай “Ус нь халуун, хүйтэн, хүн живмээр маш гүнзгий” гэхчлэн маргадаг байж билээ.

Харин 2009 онд манай аймагт усан бассейн баригдан ашиглалтад орж, хүүхэд бидний магнай тэнийсэн юм. Жилийн дөрвөн улирлын алинд ч, дуртай өдрөө сэлнэ гэхээр сайхан байхгүй яахав. Ингэж л би бассейнтай анх танилцаж, хүүхэд насны маань мөр өөдөл биелсэн. Уг Усан спорт, сургалтын төв том, жижиг хоёр бассейнтай бөгөөд том нь 20 метрийн урттай дөрвөн замтай, харин жижиг нь 12 метр урт, анхлан суралцагчдад зориулсан. Цаг нь том хүн 1500, хүүхэд 1000 төгрөгийн төлбөртэй. Тасалбараар нь тооцоход жилд дунджаар 15 мянга гаруй хүн үйлчлүүлдэг гэх тооцоо гарчээ. Энэ нь өдөрт ойролцоогоор 40 гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн үг. Дулааны улиралд ачаалал ихэсдэг бөгөөд өвөл харьцангуй гайгүй. Гэтэл өнөөдөр манай улсад бассейнг үй аймаг олон байна.

Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт аймгийн төв бүрт усан бассейн бүхий залуучуудын соёлын ордон байгуулна гэжээ. Энэ ажлаа түргэвчлээсэй л гэж найдахаас өөр юу хүсэхэв. Улсын хэмжээнд одоогоор 20 гаруй усан бассейн байдаг. 2.8 сая иргэнд 28 бассейн гэж бодож үзвэл 100 мянган хүнд нэг усан бассейн ногдож байна. Энэ нь усан бассейн барих зайлшг үй шаардлага байгааг харуулж байгаа юм. Нийслэлийн иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөр өөх боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 2011 онд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Багануур дүүрэгт усан бассейн барихаар болсон. Эдгээр бассейн тус ондоо ашиглалтад орох ёстой байсан ч газрын байршил, инженерийн шугам сүлжээнээс шалтгаалан зураг төс өвт өөрчлөлт орсноор барилгын ажил он дамжин үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн Усан спорт, сургалтын төв 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд өнгөрс өн есдүгээр сард техникийн комисс хүлээж авсан. Ирэх даваа гаригт улсын комисс хүлээж авах юм. Бохир усаа гадагшлуулах шугамаа буруу холбосон тул уг бассейныг улсын комисс хүлээж авахгүй гэсэн мэдээлэл гарсан нь худлаа гэнэ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Г.Цэрмаа “Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн барилгын ажлын явц 85-90 хувьтай байгаа. Тоног төхөөрөмжөө угсарчихсан. Хан-Уул, Багануур дүүргийнх 70 орчим хувьтай яваа. Арванхоёрдугаар сарын 31 гэхэд бассейнуудыг хүлээлгэж өгөх зорилготой ажиллаж байна. Хан-Уул дүүргийн усан бассейны хувьд нэг, хоёрдугаар сараас ашиглалтад орох байх. Одоо ажлаа хэрхэн хурдан, чанартай гүйцэтгэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна” гэв. Нийслэлд одоо ажиллаж буй 17 усан бассейн байна. Орон нутагт Дорноговь, Ховд, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймаг усан бассейнтай ч зарим нь ажилладаггүй гэсэн. Манайд стандартад нийцсэн усан бассейн нэг ч байдаггүй гэх албаны хүний үг анхаарал татав. Олон улсын стандартаар усан бассейн нь 25×25, 50×25 метр хэмжээтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, бассейны урт 25, 50 метр, өргөн нь 25 метр байх юм. Энэ стандартад дөхөж очсон хоёр бассейн байдаг нь Орхон аймгийн “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт цогцолборын усан бассейн, нөгөө нь Усан спорт сургалтын төв буюу бидний нэрлэж заншсанаар Төв бассейн юм. “Хангарьд” спорт цогцолборын усан бассейныг 1984 онд барьжээ. Бассейн 25 метр урт, 3.3 метр гүн, таван замтай.

Харин Төв бассейныг 1986 онд ЗХУ-ын тусламжаар МХЗЭ-ийн Төв Хорооны харьяа Хүүхэд залуучуудын усан спорт сургалтын бассейн нэртэйгээр байгуулж, 2005 оноос Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгосон аж. Төв бассейны том бассейн нь 25 метр урт, зургаан замтай, мөн үсрэлтийн 3-5 метр өндөр гурван тавцантай бол жижиг нь 10 метр урт, зургаан метр өргөн аж.                                           www.xotoch.miniih.com

Төв бассейн хэзээ бүрэн хүчин чадлаараа ажиллах нь тодорхойгүй байна

Төв бассейнд биднийг очиход хөл хөдөлг өөн багатай, эл хуль оргисон нам гүм байдал угтсан. Учир нь Төв бассейны том бассейн ажиллахгүй, жижиг нь л ажиллаж байсан бөг өөд нэг дор арван хүн хүлээн авах боломжтой аж. Том бассейн ажиллахгүй байгаагийн учрыг Усан спорт сургалтын төвийн захирал Г.Арслангаас лавлахад “Манай техник, тоног төхөөрөмжид томоохон хэмжээний засварыг сүүлийн арван жил хийгээгүй. Мөн зургаан жил агааржуулалтын систем ажиллаагүйгээс хлортой усны нөлөөгөөр барилгад зэврэлт маш их явагдсан. Том бассейнд ажлын бус цагаар дээврийн хаалт бүхий нимгэн төмөр унасан юм билээ. Үүнээс болж МХЕГ-аас акт гаргаж, ажиллуулж болохгүй гэсэн.

Хүмүүс “Хуучин захирал ажлаа өгөхдөө өөрөөс нь өөр хүн энэ газрыг ажиллуулж чадахгүй гэж харуулахын тулд акт тогтоолгосон” гэж яриад байгаа. Манай дээр ШУТИС-ийн Барилга, инженерийн сургуулийн металл хийцийн факультет сорьцын шинжилгээ хийж байгаа. Дүн нь 16-нд гарна. Ажиллуулж болох эсэх талаар эцсийн шийдвэрийг МХЕГ гаргана” гэв. Тэрбээр тус төвийг өнгөрсөн сарын 3-нд хүлээж авсан бөгөөд барилгын инженер мэргэжилтэй аж. Германд суралцаж байхдаа сургуулийнхаа усанд сэлэлтийн шигшээ багт байсан бөгөөд 1984, 1985 онд улсын аварга болж байжээ. “Хэдий усны мэргэжилтэй биш ч мэргэжлийн хүнээс нь дутахааргүй энэ салбарыг мэднэ” гэсэн. Хуучин захирал болох Ё.Ганбат нь хуульч мэргэжилтэй, төв бассейныг зургаан жил удирджээ. Түүнийг бассейныг ашиг олох зорилгоор ашиглаж, тамирчдыг өдөрт ганцхан цаг л бэлтгэл хийлгэдэг байсан хэмээн тус бассейны ажилтнууд ярьсан.

Манайд байнга бэлтгэл сургуулилалттай байж, тэмцээн уралдаанд оролцдог усан спортын 200 гаруй тамирчин байдаг. Усан спортын мастер, дэд мастер тамирчин цөөнгүй ч олон улсын хэмжээний мастер нэг ч байдаггүй. Одоо тамирчид бэлтгэл, сургуулилалт хийх газаргүй болж, эхнээсээ хувийн компанийн бассейн барааджээ. Гадаадын орнууд тамирчдадаа зориулсан усан бассейнтэй байдаг. Өдөрт хоёр удаа 3-4 цагийн хугацаатай байнгын бэлтгэл, сургуулилалт хийх нөхцөлөөр хангадаг. Тийм ч учраас тамирчид нь амжилт гаргадаг аж. Бэлтгэл, сургуулилалтыг тасралтгүй хийх нь тамирчдын амжилтад нөлөөлдөг бөгөөд манайд тамирчдад зориулсан бассейн шаардлагатай байгааг усан спортынхон ярьж байна.

www.xotoch.miniih.com
Монголын анхны бассейн

1960-аад оны үед Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт Монголын анхны задгай усан бассейн байсан гэдэг. Тус бассейн Орос цэргийн ангийнх байсан бөгөөд 1966 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байжээ. Мөн Шар хаданд Оросын цэргийн ангийн 50 метрийн урттай, стандартын шаардлага хангасан усан бассейн байсан ч өдгөө “Газар холдинг” ХХК-ийн агуулах болсон гэнэ. Орос ах нар Спортын цогцолбор бүхий барилгад 25, 50 метрийн урттай усан бассейн барьж 1993 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байжээ. Дээрх барилгын шав “Кекүшюзан” цамхгийн зүүн талын хаягдсан байгууламж

юм.http://xotoch.miniih.com/index.php/home/post/6


URL:

Сэтгэгдэл бичих