Эрүүл хүнс

Хоолны мэргэжилтнүүд хамгийн эрүүл гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг доорхи байдлаар жагсаажээ.
Амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд:
• Йогурт (тослог багатай). Кальциар баялаг. Найрлагад нь агуулагддаг бактериуд хүнийг янз бүрийн өвчнөөс хамгаалдаг. Лактозоос харшилтай хүмүүст хүртэл зохино.
• Тахианы мах нь уураг, селен, В-гийн бүлгийн аминдэмүүдээр баялаг. Хамгийн тэжээллэг нь цээлший цагаан мах. Хоол хийхдээ махных нь хальсыг хуулаад хэрэглэвэл илүү тустай.
• Тахианы өндөг нь уураг, лютеин агуулдаг. Тэдгээр нь судасны бөглөрөл үүсэхээс сэргийлж, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг.
• Сүү – В, А, Д аминдэм, кальци ихээр агуулдаг.
Эрүүл мэндэд хамгийн ашиг тустай жимс жимсгэнүүд:
• Чангаанз. Хүний биед ороод А амин дэм болж хувирдаг бетакаротин ихтэй. Харин А аминдэм нь нүдний хараанд сайн, хорт хавдраас урдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
• Гадил (банан). Булчинг, нэн ялангуяа зүрхний булчинг эрүүл байлгахад нэн чухал калиар баялаг. Түүнээс гадна гадил жимс зүрх судасны өвчин үүсэхээс хамгаалж байдаг ширхэгүүдтэй. Мөн хүчил саармагжуулдаг болохоор цээжээр хорсдог хүмүүст тустай.
• Усан үзэм, ялангуяа үзэм нь эсүүдэд цус дамжуудахад гол үүрэгтэй төмөр ихтэй.
• Инжир нь кали, нүүрс ус, В6 аминдэмээр баялаг. “Баяслын 20 даавар” хэмээх серотониныг боловсруулахад нөлөөлж, холестерины агууламжийг бууруулдаг.
• Аньсны шүүс халдварыг устгаж, нянгийн өсөлтийг зогсоодог.
• Нимбэг С аминдэмээр баялаг.
• Бөөрөлзгөнө (малина) нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодог хүчил агуулдаг. Мөн С аминдэм, эслэг ихээр агуулдаг.
• Амрын жимс (манго). Ганцхан жимсэнд нь л хүний 1 өдөр хэрэглэх С аминдэм, мөн их хэмжээний А аминдэм агуулагддаг.
• Заарт гуа (мускусная дыня) – С аминдэм, бета-каротин болон калиар баялаг.
Ур тариа, буурцаг, самар:
• Газрын самар, манайхан бас цагаан самар гэдэг (арахис). Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг багасгаж, ханаагүй “сайн” тос агуулдаг.
• Лууль (лебеда) нь уураг, төмөр, магни, В2 амин дэмээр баялаг.
• Улаан буудайн соёолж магни болон Е аминдэмийн баялаг эх үүсвэр болно.
• Толбот шош (пятнистые бобы) нь зүрх өвчлөхөөс урдчилан сэргийлдэг фолат их хэмжээгээр агуулдаг.
• Цагаан будаа эрч хүчийн түвшинг барьж байхад шаардлагатай нүүрс усны эх үүсвэр.
• Сэвэгзарам (чечевица) – хөхний хорт хавдрыг дарж байдаг бодисуудын эх уурхай. Мөн их хэмжээний эслэг, уураг агуулдаг. Чанаж боловсруулсан ч чанараа алддаггүй.
Эдгээрийг байнга хүнсэндээ хэрэглэснээр та эрүүл, эрч хүчтэй байж чадна.


URL:

Сэтгэгдэл бичих