Хятад улс дэлхийг хэрхэн захирах вэ

Өнөөдрийн Хятад улс дэлхийн эдийн засагт нэгдэн орсон эдийн засгийн хүчирхэг гүрэн учраас даяарчлагдсан системийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж The Financial Times сонины тоймч Мартин Вулф үзэж байна. Хятадын  бүхнийг хамарсан нөлөө өсөн нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ Хятад нь коммунист намаар удирдуулсан хөгжиж буй орон. Энэ нь санаанд ормооргүй зүйл юм. Хятад улс нөлөөгөө ашиглах өөрийн бодлогыг (концепци) тодорхойлж, хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг шингээсэн улс төр, эдийн засгийн бодлого явуулах сонирхолтой байгаа юм. Зөвхөн ийм тохиолдолд Хятад хөгжлийн хурдаа хадгалж чадах бөгөөд хөгжлийн дэлбэрэлтээс зайлсхийх боломжтой. Энэ зорилгод хүрэх илүү сайн арга нь одоо байгаа журам, эрх зүйн институтыг удирдлага болгон даяарчлалыг цаашид хөгжүүлэх явдал ба нөгөө хувилбар буюу ганцхан Хятад удирдлагтай бүтэц нь бусад их гүрнүүдтэй байнгын зөрчилдөөнд оруулна гэж Вулф анхааруулж байна.
Хятадад хамгийн чухал зүйл нь түүхий эдийн импортын бодлого юм. Өөртөө таатай нөхцлөөр дэлхийн түүхий эдийн нөөцөд хүрэхийн тулд Хятад хямдхан капитал болон ажиллах хүчээ ашиглаж байна. Гэхдээ түүхий эдийг импортоор авахдаа импортлогч ялангуяа ядуу орнуудад ашиг өгөх гэрээ байгуулж, эдгээр орнуудын байгалийн нөөц, худалдааны салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Товчхондоо дэлхийн худалдааны зах зээлд эрх чөлөөний зарчмыг (импортлогч орнуудын зах зээлээ сонгох эрх чөлөө) сахих шаардлагатай гэжээ. Хятад өөрийн 2 зорилгоо нэгтгэх хэрэгтэй: дотооддоо хурдан хөгжих, дэлхийд тогтвортой байдлыг хангах. Вулфын үгээр “Үүнийг хийхэд амар бус, гэхдээ Хятадад өөр сонголт байхгүй” ажээ.

Эх сурвалж нууц.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих