АЖЛЫН БАЙРАНДАА ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭХ 8 ЗӨВЛӨМЖ
1. Бүдэг гэрэлтэй нам гүм өрөөнд 10 хором нүдээ аниад суу. Хэрвээ та олон хүнтэй хамт нэг өрөөнд ажилладаг бол нүдээ аниад нам гүм орчныг өөртөө төсөөл. Ингэхдээ жигд амьсгалж, хамгийн сайн сайхан зүйлийн талаар бясалгах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
2.Нэг,аяга ногоон цай эсвэл зөгийн бал, зүсэм нимбэгтэй халуун ус бага багаар оочилон уу. Энэ нь таны алдагдсан энергийг нөхөж, сэргээх болно. Таны ажлын өрөө халуун бүгчим байсан ч заавал халуун ус уугаарай.
З.Угийн сүлжээ бөглөх юм уу ямар нэгэн хөгжилтэй тоглоом тогло. Энэ нь таныг хэсэг хугацаанд ч болов хүнд даалгавраа мартахад тус болох болно.
4.Өдрийн тэмдэглэлээ бич
5.Уянгын сонгодог хөгжим сонс.
6.Ямар нэгэн сонирхолтой сэтгэл хөдөлгөм түүх унш.
7.Харин бүсгүйчүүддээ зөвлөхөд 10 хором өөртөө цаг гаргаж хумсаа янзал. Энэ нь таныг тайвшруулж, сэргээх болно.
8.Хэрвээ та суудаг ажил хийдэг бол бага ч гэсэн алхаж бай. Хэрвээ алхах газар байхгүй бол зэргэлдээ өрөөнүүд лүүгээ ч алхсан болно.
URL: