Нийт зээлийн өр 6867.3 тэрбум төгрөгт хүрчээ

Монголбанкны мэдээлснээр энэ оны эхний есөн сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 2.9 хувь буюу 192.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувь буюу 1808.3 тэрбум төгрөгөөр өсч 6867.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 93.8 хувийг хэвийн зээл 4.5 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар буурчээ. Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх өнгөрсөн оны мөн үеэс 2.1 нэгж хувиар өсч жилийн 18.6 хувь болсон бол гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурч жилийн 16.0 хувь болжээ.

 

Эх сурвалж: “Хөдөлмөр”


URL:

Сэтгэгдэл бичих