Тв5 ТВ9 телевизүүдийг орон нутагт хааж байна

Эрх баригчид эрх барихыг ёстой нэг үзүүлж өгч байна.

Төрийн албыг төрлийн алба болгосон бол саяхан мэдээллийн сайтуудыг хааж боож үйл ажилгааг нь зогсоогоод байгаа бол одоо улс төрийн шалтгаанаар ТВ5 телевизийг орон нутагт хааж оронд нь өөрсөддөө үйлчилдэг телевизүүдийг цацаж эхэлсэн байна.

Булган Сэлэнгэ аймгуудын хэмжээнд яг одоогийн байдлаар ТВ5 ТВ9 телевизүүдийг хааж оронд нь Олонхийн талд үйлчилдэг телевизүүдийг цацаж байгаа тухай мэдээлэл иргэдээс ихээхэн санал гомдол ирүүлсээр байгаа тухай редакциуд мэдээллээ. Жишээ нь ТВ9 телевизийн орон нутагт гардаг сувгаар “Есүсийн шинэ гэрээ” хэмээх нэвтрүүлэг цацагдаж байгаад хөдөө орон нутгийн иргэд ихээхэн дургуйцэж буйгаа илэрхийлсэн байна.

Мэдээлэл харилцаа холбоо шуудан технологийн газар, Радио телевизийн хэрэг эрхлэх газар зэрэг Засгийн газрын мэдлийн агентлагууд энэ талаар тодруулах гэсэн авч “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.

 

http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=7881:5-9-&catid=79:ulsturch&Itemid=422


URL:

Сэтгэгдэл бичих