Хятадын машин хүний зах зээлийн өсөлтийн хурд дэлхийд тэргүүлж байна
Эдийн засгийн өдрийн сонины мэдээ, Саяхан Шанхайд болсон 2012 оны Хятадын аж үйлдвэрийн хэрэглээний машин хүний асуудлаарх дээд чуулга уулзалтаас мэдээлснээр, хэрэглээний шинэ салбарууд тасралтгүй хөгжиж байгаа болон авто машин зэрэг уламжлалт үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэхийг дагаад Хятадын аж үйлдвэрийн хэрэглээний машин хүний зах зээлийн өсөлтийн хурд дэлхийд тэргүүллээ. 2014 он гэхэд, Хятад улс дэлхийд аж үйлдвэрийн машин хүнийг хамгийн их хэрэглэгч орон болно.
Аж үйлдвэрийн хэрэглээний машин хүн нь оюуны чадавх бүхий аж үйлдвэрүүдийн гол төхөөрөмж болохын хувьд тус салбарын өндөр дээд технологийн чадавхыг хамгийн сайн харуулж байдаг юм. 2011 онд Хятадын аж үйлдвэрийн хэрэглээний машин хүний борлуулалтын хэмжээ 22 мянга 600 ширхэгт хүрсэн нь 2010 оныхоос 51 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь дэлхийд мөн тэргүүлсэн ба зах зээл нь Япон, Өмнөд Солонгосыг дараалан дэлхийд 3-р байранд оржээ. \Ц\
URL: