Эх, хүү хоёрыг хайсаар байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын дөрвөнд Орхон гол гаталж явсан хүмүүс усанд осолдсоныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч нар аварсан ч 27 настай бүсгүй найман сартай хүүгийн хамт сураггүй болсон билээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид ар гэрийнхнийх нь хамт эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Өнгөрсөн хоногт эрлийн бүлэг “Алтан арал” гэдэг газраас ОХУ-ын хилийн тор хүртэл нийт 64 км газар самналт хийсэн. Эрэл үргэлжилж байна” гэлээ.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих