Ч.Содномцэрэн даалгавраа биелүүлжээ

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт болно. Учир нь тус тойрогт нэр дэвшигчдийн хоёроос бусад нь хуульд заасан 28 хувийн санал аваагүй. Тиймээс үлдсэн нэг мандатад дахин санал хураалт явуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан ирэх 21-нд болох орон нутгийн сонгуультай хамт дээрх санал хураалтыг явуулах тогтоолыг тойргийнхоороо нь гаргаад байсан юм. Гэвч АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр болжээ.

Гэхдээ Л.Эрхэмбаярын сонгогчдоос авсан санал 28 хувьд хүрээгүй бөгөөд, 26 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгээр хуурамч тогтоол үйлдүүлэн хуулийн байгууллагад хандсан гэдгийг тойргийн хорооны дарга М. Баасандорж баталдаг.

Мөн Ардчилсан намаас СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд хандан 26 дугаар тойрогт санал хураалтыг, орон нутгийн сонгуультай хамт явуулалгүй авч үлд гэсэн даалгавар өгсөн талаар эх сурвалж мэдээлж буй. Тиймээс тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх дээрх шийдвэр, АН-ын даалгаврын биелэлт гэж харах шалтгаан болж байна.

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих