Ирэх жилээс Монголд онцгой хүүхдүүд төрнө гэв

Оросын эрдэмтэн Евгений Виноградовын үзэж буйгаар наран дээрх дэлбэрэлт 2013 оноос идэвхжиж, агаарын гол урсгалууд Еврази, тэр дундаа Төв Ази, Монгол, Оросын өм­нөд нутаг руу чиглэнэ. Тиймээс ирэх онд дээр дурдсан газ­­руу­д­ад онцгой авьяастай, гойд хөгжилтэй хүүхдүүд төрөх аж.

Виноградов энэ  чиглэлийн судалгааг сүүлийн 20 гаруй жил хийж   байгаа юм байна. Тэрбээр  энэ тухай тайлбар­лах­даа, энэ үзэгдэл тодорхой давтамжтай байдаг гэжээ. Ту­хайлбал, өнгөрсөн 40 жилийн турш нарны идэвхжлийн улмаас Швейцарь, Дани, Норвеги, Финляндад онцгой хүүх­дүүд ол­ноо­роо мэндэлсэн. Энэ нь эдгээр орны одоогийн ам­жилтын үндэс болсон байх магадлалтай аж.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих