Үндэсний бөх, сумог хослуулан дүрсэлсэн хөшөө

Японд бүтээлгэнэ Хакухо М.Даваажаргал Японы Кюүшюү арал дээр хоёр улсын эв найрамдлыг бэлгэдсэн хөшөө барих төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байна. Уг хөшөөг Хубилай хааны цэрэг 1274, 1281 онд Японд довтлохдоо бууж байсан Хаката буланд босгох гэж байгаа гэнэ.
Ирэх жилийн арваннэгдүгээр сард нээлтээ хийх эл хөшөөг Кюүшюүгийн алдарт барималч Накамүра Шинбаши хийхээр болжээ. Хөшөөнд гар барин зогсож байгаа сүмо бөх, монгол үндэсний бөхчүүдийг дүрслэх аж. Сонирхуулахад, Ёкозүна Хакүхо сүүлийн үед “Шикорояма” дэвжээний монгол бөх Сэйро хэмээх А.Өнөболдтой бэлтгэл хийх болсон байна.
Сэйро Д.Амгаа зааны хүү бөгөөд энэ сарын башёд макүшитагийн хоёр дээр эрэмбэлэгдэж, цол авахад ойрхон байгаа юм.

Б.СЭЛЭНГЭ


URL:

Сэтгэгдэл бичих