UFC группын шинэ ургацын 100%-ийн цэвэр чацаргана
Өвлийн хүйтэн орж ханиад томуу ихсэж байгаа энэ өдрүүдэд UFC групп шинэ ургацын жимсээ боловсруулан 100% -ийн цэвэр чацарганы жүүсээ хэрэглэгч танд өргөн барьж байна.
Манай орны байгалийн зэрлэг болон таримал чацарганы 80 хувь нь Увс нуурын ай сав газарт ургадаг. Увс нуурын ай сав газар нь Зундаа +45 хэм, өвөлдөө – 45 хэм хүрч огцом халж, хүйтэрдэгийн улмаас энэ нутагт ургасан чацаргана харьцангуй өндөр тослогтой байдаг ба тосон дахь каротен болон биологийн идэвхт бодисын агууламж энэ хэмжээгээр илүү байдаг байна. Зуны улиралд дулааны баланс сайн байдаг нь уг жимсэнд агуулагдах эмчилгээний давтагдашгүй үнэт чанарыг бий болгодог онцлогтой. Мөн 100% чацаргана жимсээ боловсруулан ямар нэгэн нэмэлт бодис хэрэглэлгүй үйлдвэрлэдэг тул цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж чаддаг.
Хүүхдүүдийн амин дэмийн хэрэгцээг хангах, насанд хүрсэн хүний дархлааг дэмжих, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон зорилгоор байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнийг гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хэрэглэж хэвшээрэй.
URL: