АХБ-ны зөвлөхийг хүлээн авч уулзлаа

   НИТХ-ын нарийн бичгийн дарга  Б.Энхболд Азийн хөгжлийн банкны зөвлөх Торонто хотын их сургуулийн профессор Enid Slack-ийг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банкнаас нийслэлийн   нийтийн тээвэрт хэрэгжүүлэх гэж байгаа төсөлд зөвлөмж гаргах эрх бүхий  зөвлөх Enid Slack Улаанбаатарт  ажиллаж төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хотынхоо талаар тал бүрийн мэдээлэл авч яваа нь энэ аж. Тэрбээр Улаанбаатар хотын эрх зүйн байдал одоо ямар байгаа, цаашдаа  тухайлбал 1995 онд батлагдсан “нийслэлийн эрх зүйн байдлын тухай”  хууль хэрхэн өөрчлөгдөх талаар асууж байв.

Түүнээс гадна, орон нутгийн татварын  бүрдэл, бааз суурийг өргөжүүлэх ямар боломжтой эсэх  талаар илүүтэй сонирхож байлаа. Азийн хөгжлийн банкны зөвлөх Enid Slack нь хотын засаглал, санхүүжилтын талаар мэрэгшсэн өндөр хэмжээний мэргэжилтэн  юм.


URL:

Сэтгэгдэл бичих