Хөшөөг нь бахдалтайгаар буулгасан атлаа номыг нь эмхлэхийн учир юув…

Улсын маань нийслэл баатар хот мөн л Улсын баатар даргатай болсон. Үүл баатар маань ихээ олон ажлыг амжуулах гэж төлөвлөсөн, эхнээс нь бужигнуулаад эхэлчихсэн яваа. Гэхдээ тэрбээр cap гаруйн өмнө л В.И. Лениний хөшөөг буулгах “зарлиг” гаргаж, хөөрхийг кранаар өргөж татаад буулгачихсан юм даг. Үргэлж л доороос нь өлийж хардаг байсан их багшийн хөшөөг газар хөлийн өлмийд хэвтэж байхыг харах бас л сонин мэдрэмж төрүүлдэг юм билээ.

Гэтэл өчигдөр Ферданид Оссендовскийн 1930 онд хэвлүүлсэн “Ленин” гэх номын нээлт боллоо. Уг номыг Э.Бат-Үүл дарга эрхлэн хэвлүүлсэн юм билээ. Хөшөөг нь буулгачихаад номыг нь хэвлүүлдэг сонин биш гэж үү. Хэрэг болгож заавал авч уншина аа, тэр номыг…

УЛААНБААТАР ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих