МУГЖ Жавхлан халзан болов
Эх оронч, үндэсэрхэг үзэлтэн МУГЖ Жавхлан үсээ ургуулж, үндэснийхээ хувцасаараа байнга гоёж явах болсоор удаж байна. Харин өнгөрсөн долоо хоногт Дархан хотод ая зохиогч, яруу найрагч Н.Баасанхүүгийн тоглолтонд оролцох үеэр үсгүй хусуулсан халзан ирсэн аж. Хэзээ ч үсээ засуулхагүй хэмээн ам бардам ярьдаг байсан Гавьяат маань юуны учир гэнэт үсээ хуссан нь хачирхалтай. Цаашдаа энгийн хувцас өмсчихсөн явах юм биш биз. Уг нь хүмүүст урт үс, үндэснийхээ хувцасаар дасал болж байсан юмсан.
URL: