Согтуугаар жолоо барьж байгаад баригдвал насаар нь эрхийн хасна гэнэ үү
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй хуулиар хориотой гэдгийг хүн бүхэн мэддэг ч энэ төрлийн зөрчил тасардаггүй.
Тэгвэл үүнийг нэгмөсөн таслан зогсоох мэргэн аргыг эрх баригчид олжээ. Тэр нь хэрвээ та согтуугаар нэг л удаа тээврийн хэрэгсэл жолоодож цагдаад гардуулах аваас бүх насаараа жолоо барих эрхээ хасуулна.
Энэ уг нь иргэдээс гарсан санал боловч жолооч нар эрс эсэргүүцэж байна. Авто замын ослын ихэнхи хувь нь жолоочийн өөрийн буруугаас буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарч амь насаараа хохирдог банйа. Гэтэл жолооч нар өөрсдийнх нь амь насыг эрсдлээс хамгаалсан ийм сайхан санал санаачилгыг эсэргүүцэж байх юм.
URL: