Гүйцэтгэгч компанид хийсэн аудитын шалгалт Сэлбэ голын хувь заяаг шийднэ

Сэлбэ голын урсацыг нэ­мэгдүүлэх, эргийн дагуу тохижуулах төслийн ажил хөрөнгө, мөнгөний асуудлаас болж зогссон.

НИТХ-ын төлөөлөгчид цаг агаар хүй­тэрч, ажиллах нөхцөлгүй болсон учир ирэх оны хавар дахин үргэлжлүүлэх санал оруулснаар энэ оны төсөвт тусгагдсан зардал нь хасагдсан.

Мөн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, тохижилтын ажил хийгдэхгүй болсонд Сүхбаатар дүүргийн удирд­лагуудын шийдвэр нө­лөөлжээ.

Учир нь нийслэлийн За­саг даргын 2011 оны 856 дугаар захирамжаар уг төсөлд 500.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталж, зохион байгуулах, хянах явцыг Сүхбаатар дүү­рэгт шилжүүлэн өгсөн байна.

Тохижилтын эхний үе шат амжилттай хэрэгжиж, үргэлжлүүлээд хоёрдугаар ээлжийн ажлыг эхэлжээ. Гэтэл зураг  тө­сөлд тус­гаг­даагүй, нэ­мэлт ажлыг  дүүргийн  удирд­лагууд оруулж хэрэг­жүүл­сэн байна.

Нэмэлт ажлын зардлыг дүүргийн хөрөнгөөр хийх ёстой ч, гүйцэтгэгч ком­пани гэрээт ажлын хө­рөн­­­гөөр хийсэн аж.

Үүнд да­­­лан­­гийн тү­шиц ханыг бор­­жин чулуу­гаар өнгөлөх, чулуун ба­гана суурилуулах, яв­ган зорчигчийн замыг бай­галийн чулуугаар өн­гөлөх, гэрэлтүүлэг нэмж суулгах зэрэг ажил багтсан байна. Энэ нь тооцоолсон хөрөнгөөс давсан зардал бий болгож, санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар  бүтээн байгуулалтын ажил зогсоход хүргэсэн гэж болно. Хамгийн чухал нь зуны гурван сарын турш буюу бүтээн бай­гуулалтын гол улиралд нь төсөв хөрөнгөгүйгээс то­хи­жилтын ажил гацсан.

Хэдийгээр тохижилтын ажлыг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай зардлын тоо­цоог дахин гаргаж, энэ оны төсөвт тусгасан ч НИТХ-аар дэмжигдээгүй юм.

Түүнчлэн өнөөдрийг хүр­тэл хоёрдугаар ээлжийн то­хижилтыг хийх компанийн сонгон шалгаруулалтыг хий­гээгүй, гэрээнд заасан хуга­цаанд төлөвлөгөөт аж­лаа дуусгахгүй байх, хөрөнгө мөнгөө зарцуулсан тоо ба­римт хангалтгүй зэрэг зөр­чил байжээ.

Энэ   мэтчилэн    ойлгомж­гүй асуудал олон байгаа учир эхний ээлжинд тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Норбу” компанид нийслэлийн Хө­рөнгө оруулалтын газраас аудитын шалгалт хийлгэж байгаа аж.

Энэхүү шалгалтын дүн төслийг цааш үргэлж­лүү­лэх, үгүйг шийдэх гэнэ.

Эх сурвалж: “Өглөөний Сонин


URL:

Сэтгэгдэл бичих