ЛЕНИН БАГШИЙН СУРГААЛЬ
1929-1937 онд ЗХУ ба БНМАУ-д болсон их хэлмэгдvvлэлтийн vеэр ямар ч гэмгvй олон сая хvн амиа алдсан. Vvнд зөвхөн нөхөр Сталин буруутай гэх хvн маш олон. Октябрийн хувьсгалыг хийсэн Ленин “багш” амьд байсан бол хэлмэгдvvлэлт, террор болохгvй байсан гэх яриа өнөөдрийг хvртэл амь бөхтэй оршсоор. Vгvй байсан бол Лениний бунхан өнөөдрийг хvртэл улаан талбай дээр байхгvй биз гэнэ. Ийм хvмvvсийн яриагаар бол Ленин “багш” суут хvн, бараг л амилсан бурхан. Тиймдээ ч 95 жилийн өмнө Октябрийн хувьсгал хийсэн аж.
Гэтэл vнэн хэрэгтээ бvх ард тvмний удирдагч нөхөр Сталин нь пролетарын агуу удирдагч нөхөр Лениний хийж эхэлсэн зvйлийг илvv далайцтайгаар өрнvvлсэн төдий гэдгийг тvvхийн баримтууд гэрчилж байна. Ленин тэргvvтэй большевикууд 1917 оны яг энэ өдөр төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг гартаа авмагцаа өөр vзэл бодолтой бvгдийг хомроглон устгах төлөвлөгөөг хэрэгжvvлж эхэлсэн билээ.
Учир нь, тэдэнд улс орноо, ард тvмнээ гэхээс илvvтэйгээр ямар ч vнээр хамаагvй засгийн эрхэнд vлдэх гэсэн ганц л зорилготой.
Ингэж vлдэхэд нь хамгийн их тус хvргэх зvйл бол нийгмийн ямар давхаргад хамаарч байгаагаас vл хамаараад бvгд Зөвлөлт засгаас айдаг болгох. Эсэргvvцсэн vг хэлэх нь бvv хэл дуугарахаас ч айдаг. Энэ vр дvнд хамгийн богино хугацаанд, бага зардалтайгаар хvргэх зvйл бол террор, алан хядлага. Vvнийг нөхөр Ленин ойлгохын сайнаар ойлгож байлаа.
Хувьсгал ялахаас өмнө, есдvгээр сард бичсэн бvтээлдээ Ленин “Мөлжигч анги буюу хөрөнгөтөн, газрын эздийн эсрэг цаазаар авах ялыг гvйцэтгэлгvйгээр хувьсгалт Засгийн газар орших нь юу л бол” гэж бичиж байжээ. Ялахын өмнө ингэж байсан хvн ялсны дараа vvнийгээ бодитоор хэрэгжvvлэх тал дээр онцгой анхаарч байсан нь ойлгомжтой. Арваннэгдvгээр сард ялсан хувьсгал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв. Лениний баруун гар гэгдэж байсан Троцкий нь 1917 оны арванхоёрдугаар сард “Сараас ихгvй хугацааны дараа хядлага Францын агуу хувьсгалчдын жишээний дагуу маш хvчтэй хэлбэрт шилжинэ. Бидний дайснуудыг шорон төдийгvй гилиотин хvлээж байгаа шvv” гэж байв.
Ингэсээр большевикууд 1918 онтой золгов. Эндээс л Октябрийн хувьсгал юугаараа агуу гэдгээ харуулах цусан мөртэй замаа эхлvvлсэн юм. Юуны өмнө алан хядлагыг зөвтгөх хувьсгалын эсэргvv гэсэн нэр бодож олов. Улмаар хувьсгалын эсэргvv нарын эсрэг ямар ч арга хэрэглэсэн зөвдөнө гэсэн онол, vзэл суртлын vндэслэлийг гаргаж ирлээ. Тэгээд…
Засгийн эрхийг гартаа авсан Ленин өөрийн хvмvvстээ ямар цахилгаан явуулж, юу хэлж, юу тушааж, юу тунхаглаж байсныг уншаад vз. Ленин: “… Питерийн ажилчид олныг хамарсан алан хядлага явуулах гэтэл та зогсоосон гэдгийг бид Төв хорооны хуралдаан дээр сонслоо.
Vvнийг эрс эсэргvvцэж байна. Бид олон тогтоолоороо олныг хамарсан террор явуулна гэж сvрдvvлж байгаа атлаа хэрэгжvvлэх дээрээ тулахаар массаас гарч байгаа хувьсгалт санаачлагыг хориглож байна.
Энэ бол байж болшгvй зvйл. … “Хувьсгалын эсэргvv нарын эсрэг хэрэглэх бvх төрлийн террорт олныг хамруулах ба тvvний эрч хvчийг урамшуулан дэмжиж байх ёстой”. “Энд ямар ч сулбагар байдал харуулах, эргэлзэх, нялагнах нь социализмын өмнө хийсэн хамгийн агуу гэмт хэрэг болно”. “Доод Новогородод цагаантнууд бослого гаргах гэж байна. Бvх хvчээ дайчлан захирагчдын гурвалыг бvрдvvлээд олныг хамарсан хядлагыг нэн даруй эхлvvлэх хэрэгтэй. Биеэ vнэлэгчид, согтуу цэргvvд, хуучин офицерууд мэтийн хvмvvсийг буудан алж гарган хая..”.
“Нударган, лам нар, цагаантнуудын эсрэг ямар ч өршөөлгvй олныг хамарсан хядлага хийх хэрэгтэй. Сэжигтэй хvмvvсийг хотын гаднах бөөнөөр хорих төвд хорь”. “Өөрийн хvмvvсийг даргаар томилж хуйвалдагчид ба эргэлзэж байгаа хvмvvсийг хэнээс ч асуулгvй, бичиг цаасны элдэв ядаргаагvйгээр шууд буудахыг зөвлөж байна”. “Гэгээн Николагийн өдрөөр ажил хийхгvй амрана гэдэг тэнэг хэрэг. Онцгой хэлтсийнхнийг дайчлаад ажилдаа ирээгvй болгоныг бууд”. “Гайхалтай төлөвлөгөө байна.
Зержинскийтай хамт гvйцэтгэ. Бид ногоонтнуудын дvрээр 10-20 бээр яваад бvх нударган, лам, газрын эздийг дvvжлэн бvгдийг ногоонтнууд руу бухна. Дvvжилсэн хvн болгоны төлөө 100 мянган рублийн шагнал олго”. “Маш нууц. …улс төрийн тодорхой зорилгыг хэрэгжvvлэхийн тулд олон тооны хэрцгий арга хэмжээ авах шаардлагатай байгаа бол тэдгээрийг маш эрчимтэйгээр, асар богино хугацаанд хийнэ. Учир нь хэрцгий аргыг удаан хугацаагаар хэрэглэвэл ардууд тэсэхгvй. …Хэдий чинээ олон эсэргvv лам нар, эсэргvv хөрөнгөтнийг энэ шалтгаар буудаж хорооно төдий чинээ сайн”.
“Шvvх хядлагыг арилгах ёсгvй.
Арилгахыг амлана гэдэг төөрөгдөл, эсвэл өөрсдийгөө хуурч байгаа хэрэг болохоор хядлагын vндэслэлийг гаргаад, ямар нэг хоёрдмол утгагvйгээр хуульчлах ёстой юм”.
Хамгийн том удирдагч нь ийм зvйл тушаагаад байхад орон нутагт байсан “хурган дарга” нар яаж авирлаж байсныг vгээр хэлэхэд бэрх. Зарим мужид мал нядалгааны газартай адилаар хувьсгалын эсэргvv гэгдсэн хvмvvсийг устгадаг тусгай газар хvртэл гаргасан байв. Сумны хvрэлцээ муу байсантай холбоотойгоор зарим хотод буудуулах ял авсан хvмvvсийг шvдний эмчийн сандал дээр хvлж байгаад царилаар тархийг нь бяцлан хөнөөх хvртэл аймшигтай хэрцгийлэл хэрэглэдэг байжээ. Энэ мэтээр аймшигтай хэрцгийлэл vйлдэж байсан большевикууд эгэл орос цэрэг, орос хvнд нэг их итгэхгvй байлаа. Тиймдээ ч тэд хувьсгалт латви цэрэг, хувьсгалт хятад цэргvvдээр өөрсдийгөө хамгаалдаг иргэдийн бослогыг дарахад тусгайлан тэднийг явуулдаг байв. Нөгөөдvvл нь ч хэрцгийгээрээ алдартай. Киев хотод байсан “хятад” гэсэн хочтой Онцгой хэлтсийнхэн маш хэрцгий тамлалт явуулдаг байж. Тэд баригдсан хvний гэдсэнд нь харх хийн ялтан хvний хэвлийн хөндийг цөм идvvлдэг байв. Дэлхийн хувьсгалын удирдагч Ленин “багш” гуай ийм vг хэлж, ийм бодлого явуулж байсан байхад хайрт шавь нөхөр Сталин их хэлмэгдvvлэлт явуулсанд гайхах зvйл огт vгvй.
Vvнтэйгээ зэрэгцээд большевикууд нь эсэргvv биш хvмvvсийг яах ч vгvй гэдгээ ихээр сурталчлан олноо хvргэж байсан юм. Vр дvнд нь хувьсгалын эсэргvv гэсэн нэрэнд хууртаж, айдаст автсан ард олон дарангуйлагчдыг хvлцэнгvй тэвчсээр 70 жил болсон тvvхтэй. Уран vг, айдас хоёр хоршихоороо тун ч таагvй vр дагаварт хvргэх юм.
АРДЧИЛАЛ СОНН
URL: