Татвараа төлдөггүй компаниудыг нэрлэв

Татвар хураалтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсээс татвараа төлдөггүй компаниудыг зарлав.
“Алтан дорнод монгол”, “Монгол газар”, “Жамп”, “Бөхөг” зэрэг олны танил компаниуд татвараа төлдөггүй аж ахуй нэгжийн жагсаалтад оржээ. Нийслэлийн Татварын газар “Гүүд дор” ХХК-иас 65734.3, “Эй энд юу тур” ХХК-иас 63696.5, “Жэй ба Э” ХХК-иас 615701.5, “Зарубежводстрой монгол” ХХК- иас 762828.5, “Эм Энд жи конс” ХХК-иас 550951.6 мянган төгрөг буюу нийт 2969431.9 мянган төгрөг татварыг хурааж чадаагүй байна.

Мөн Баянгол дүүргийн татварын хэлтэс “Хулан хатан” ХХК-иас27049.8, “Тэмээн цохио” ХХК-иас 13618.2 мянган төгрөг буюу нийт 40668.0 мянган төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс “Рич могол” ХХК-иас 87377.7, “Уулын-эх” ХХК-иас 323448.1, “Хийморь” КАТВ-ээс 34754.2 мянга буюу нийт 464414.7 мянган төгрөгийн авлагатай ажээ.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс “Жамп” ХХК-иас 6722860.8 “Эрдэс холдинг” ХХК- иас 1488453.5, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс “Ханын материал” ХХК-иас 193013.3, Хан-Уул дүүргийн татварын хэлтэс “Бөхөг” ХХК-иас 171098.9, “Алтай гацуурт” ХХК-иас 36035.4, “Жэйдвон констракшн” ХХК-иас 77495.5 мянган төгрөгийн татварыг тус бүр авч чадаагүй байна.

Улсын төсвийн орлого хяналтын газарт “Эм Жэй Эйч” ХХК- 8164926.6, “Алтандорнод монгол” ХХК-3760590.8, “Алтандорнод монгол” ХХК-4571556.3, “Монгол газар” ХХК-385857.0, “Монгол газар” ХХК-2264682.6, “Эм Жэй Эйч” ХХК-2565328.5 мянган төгрөгийн өртэй байна.
Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих