Улсын төсөв Н. Алтанхуягийн төсөв болсон уу?

2013 оны төсөвт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөрийнх нь багцад 50 тэрбум төгрөг юунд зарцуулах нь тодорхойгүй сууж орж ирсэн. Энэ мөнгийг хэрхэн юунд яаж зарцуулагдах нь тийм ч  тодорхой бус. Ихэнхи нь нам, бүлгийнхээ ажилд зарцуулагдахаар байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүн ингэж явцуурж болохгүй гэж үзэх хүмүүс байхад гишүүдийн тойрогт зарцуулах тэрбум төгрөг эргээд Ерөнхий сайдаар дамжин АН-ын гишүүдийн халаасанд очих гэж байна гэж хардах хүмүүс ч байгаа юм. Уг нь энэ нууцлаг 50 тэрбумаа Ерөнхий сайд тодорхой болгочих хэрэгтэй л дээ. Ард түмнээсээ юугаа нуух вэ дээ. Төсөв дээр бас  хүүхдийн “Үдийн хоол”-ны  мөнгөний 50 хувийг эцэг эхээс нь авна гэсэн атлаа хэмнэлт 80 тэрбум төгрөгийг юунд зарцуулах нь тодорхойгүй орж ирсэн.

Төсвөөс гадна эрх баригчид дунд хугацааны 5 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргахаар ярьж буй. Оросод төлсөн их өрийн 50 хувьтай тэнцэх их хэмжээний мөнгө. Үүнийг юунд зарцуулах, эргэж яаж төлөгдөх нь тодорхой бус. Тэгэхээр улсын төсөв их л нууц байна. Цөөнхи нь ч оролцох эрх байхгүй. Тиймээс Улсын төсөв бус Алтанхуягийн төсөв гэж нэрлэе.

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих