803 сая төгрөгийн үнэд хүрсэн газар
Монголын өрнийн цэнхэр говийн их баялгийн үнэ цэнийг дагаад газар, өвс, ногоо гээд бүх юмны үнэ тэнгэрт хадаж байна. Хамгийн их үнэд хүрч байгаа нь мэдээж газар. Оюутолгой, тавантолгойн аварга орд Ханбогд, Цогтцэций суманд оршдог. Оюутолгой нь Ханбогдод үйл ажиллагаа явуулдаг бол жижиг тавантолгой болон “Энержи ресурс” компани Цогтцэций суманд олборлолт хийдэг. Уг нь засгийн газраас Ханбогд, Цогтцэций суманд газар олгохыг түр хугацаагаар хориглоод байгаа. Гэтэл орон нутгийн удирлагад тэр хамаагүй бололтой. Саяхан Цогтцэций суманд газрын дуудлага худалдаа явагджээ. Харин авах хүмүүсийн хувьд бүгд монголчууд байсан ч тэр хүмүүсийн ард хятадууд байсан нь ойлгомжтой. Тэгээгүй бол юун газрын дуудлага худалдаа явуулах билээ. Тэнд 0,5 га газар 10 саяас эхлэн дуудагдсан гэнэ. Говийн баячууд уралдан ханшийг хотын “А” зэрэглэлийн бүсэд хүргэж орхисон байна . Ингээд 0,5 га дөрвөн газрыг нэг багц болгон худалджээ. Орон нутагт маш их мөнгө оржээ хэмээн сайшааж болох ч сумын дарга нарын зохион байгуулсан энэ жүжгээс хэдэн иргэдэд наалдах юм тун бага бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Цогтцэций сумын засаг дарга Г.Цог-Өрнөх АН-ых гэж байгаа . Монголдоол ганцхан доктор засаг дарга хүн. ИТХ-ын дарга МАН-ынх бөгөөд “Ланд 200” хөлөглөж хятадуудтай их найзархсан хүүхэн байдаг гэнэ. Хот хөдөөгүй улс төржиж байгаа энэ үед маапантай дуудлага худалдаа явуулахад хоёр даргад намын харъяалал саад болоогүй бололтой. Тэгээд ч өмнө говьд АН, МАН-ын ялгаа арилсан гэж хэлэхэд болно. Орон нутгийн том дарга нар нь зөвхөн бизнесийн ашиг сонирхолд хөтлөгдөн бүлэглэлийн эрх ашигт захирагддаг болсон. Гэхдээ Цогтцэций сумын засаг дарга “Доктор” хүний ухаан гаргаж газар эзэмшүүлэх захирамжиндаа орлогчийнхоо гарын үсгийг зуруулжээ. Угаасаа хууль бус үйлдэл хийж байгаа болохоор араа бодсоных болов уу? МАН, АН-ын хоёр дарга ийнхүү сумынхаа гаүар нутгийг “дуудлага худалдаа”-гаар тавиад туусан төдийгүй нэг өвөлжөөг 900 сая төгрөгт хүргэж дээд амжилт тогтоожээ. Энэ олон газрын үнэ яагаад тэнгэрт хадаж байна гэвэл доогуур нь таван толгойн ордны үргэлжлэл байгаад байгаа болохоор л тэр. Хотод “ Эрдэнэс МГЛ”-ын захирал Б.Энэбишийг тендэр энэ тэр гэж самгардаж суух хооронд Таван толгойн ордыг орон нутгийн удирдлагууд олон хуваагаад зараад дуусаж байна. Доогуур нь “Монгол 999” –ынхон ухаад эхэлсэн. Өдгөө тендэрт ялсан компани олборлолтоо эхэлье гээд очиход гишгэх газар үлдэхгүй нь болотой. Манайхан болсон хойно авсан газраа үнэ хүргэж зарна гээд гэдийчихнэ. Шат шатандаа чадлынхаа хэрээр боож хааж мөнгө салгадаг энэ тогтолцоо Оюутолгойн ажлыг жинхэн гацааж байна. Гэтэл сумын төвийн ойролцоох бүх толгод эзэнтэй болчихож . хэн авсан бэ? Гэвэл Хан богд сумын ИТХ-ын дарга Энхтөр авчихсан байх юм. Аргагүй л юмны эзэн сумны занги гэдгээ харуулж байгаа аж. ИТХ-ын дарга нь МАН-ых бол засаг дарга Дэндэвсамба нь АН-ын гишүүн гэж байгаа. Ингээд АН-ын засаг дарга нь захирамж гаргаад МАН-ын төлөөлөл ИТХ-ын даргадаа хэдэн бор толгодоо өгчихжээ. Одоо Энхтөр дарга иргэн хүний хувьд өөрийн газраа Оюутолгойд “үнэ тохирч” зарна гээд сууж байгаа. Үүнээс гадна усанд хүрэх газрыг нь бас хүнд эзэмшүүлсэн. Засгийн газар дэмжиж байгаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг орон нутгийн дарга нар гацаасан тул арга буюу Улаанбаатараас төлөөлөгчид очиж байдлыг зохицуулахад хүрчээ. Ингээд арай гэж ИТХ-ыг нь хуралдуулсан боловч яаж ч чадсангүй. Сумын удирдлага захирамжаа цуцалъя гэсэн боловч Оюутолгойд газраа өгсөнгүй . Учир нь орон нутгаа хөгжүүлэх “сумын мастер төлөвлөгөө”-нд Оюутолгойд антенны газар өгөх тухай тусгаагүй тул Дэндэвсамба дарга захирамж гаргаж чадахгүй байгаа гэнэ. Ахин бичиг цаас болж байж “төлөвлөгөө”-нд нь багтаасан ч сумын газрын байцаагчтай заавал гэрээ байгуулах ёстой аж. Гэтэл байцаагч залуу ИТХ-ын даргын дүү тул элдэв арга саам хийгээд газрын гэрээ байгуулдаггүй. Ийнхүү Оюутолгойн аварга бүтээн байгуулалтыг өнөө мөргөөшийн ашиг сонирхолдоо хөтлөгдссөн хурган дарга нар хүссэн үедээ гацааж зогсоож байна. Оюутолгойг дэмжих засгийн газрын бодлого, олон нийтийн хүлээлт тэдэнд юу ч биш бололтой. Өмнөговийн удирдлагууд ямар толгойтой болсоныг УИХ-ын дарга С.Дэмбэрэл өөрийн биеэр мэдээд бүр цочирдсон гэдэг. Спикерийг Өмнөговьд очиход аймгийн дарга нь ИТХ-ын даргатай япон явна гээд хаяад алга болжээ. Ханбогд, Цогтцэций суманд очиход дарга нар нь бас л байгаагүй. Өөр намынх гээд намчирхаж байгаа юм болов уу? Гэхэд бас тийм биш. УИХ-ын даргын өмнө АН-аас сонгогдсон Ц.Сэдванчиг нарын гишүүд Өмнөговьд ажлаар очоод бас л хэнд ч тоогдоогүй. Тавантолгойгоос ордог 30 тэр бум төгрөг энэ аймгийн дарга нарыг их хатгаж байгаа бололтой. Улсад хамгийн их татвар төлдөг. Татаас авдаггүй гээд бараг л бие даах тухай ярь байгаа аж.
URL: