ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР 5 ТЭРБУМААР ХӨШӨӨ БАРЬЖЭЭ
Дүүргүүдийн Засаг дарга нар бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хешөе босгох ёстой гэж буруу ойлгодог бололтой. Тэр ч бүү хэл, энэ өвчнийг нь зарим нэгэн аймгийн засаг ноёд халдварын замаар авчихаад аймгийн тесвөөс хэдэн арван тэрбумаар нь гарган төрөл бүрийн хэлбэр дүрс, тэр ч бүү хэл эр хүний бэлэг эрхтэний дүрс бүхий хөшөөг хүртэл бариулах болсон билээ.
Бөөгийн бизнөс гэдэг шиг хөшөө сүүлдээ бизнес болж ч хувираад байх шиг Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд л гэхэд дүүргийн Засаг дарга нар татвар төлөгчдийн мөнгөнөөс таван тэрбум төгрөгийг хөшөө барих ажилд зарцуулсан байна. Үүнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б. Батзориг Чулуун овооны дэргэд нохойтой хөшөө барихад 750 сая төгрөг зарцуулж, 500 орчим сая төгрөгийг нь салхинд хийсгэсэн, Сансарын туннелиэс Дарь эх өгсөх замд эвтэй дөрвөн амьтны хөшөө барьж түүндээ 350 сая төгрөг зарцуулсан тооцоолол гаргаж 300 сая төгрөгийг нь “хэмнэсэн” хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан билээ.
Үнэхээр ч түүнийг Засаг дарга болсноос хойш Баянзүрх дүүрэгт хөшөө баримал хангалттай сүндэрлэснээс дүүргийн ядуурал буурч, ажлын байр нэмэгдээгүй юм. Чингэлтэй дүүргийн Засаг ноёноор ажиллаж байсан Ганболд хөшөө барих ажилд нийт хоёр тэрбум төгрөг зарцуулсан бол Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан л гэхэд хоёр жилийн дотор хөшөө барих ажилд 270 гаруй сая төгрөгийг зарцуулсан бөгөөд Засаг дарга нарын хөшөө барьж байгаа дээрх мөнгө нь бүгд дүүргийн төсвөөс гардаг мөнгө аж. Л.Амгалан дарга үүнээс гадна энэ жилийн төсөвтөө Алунгуа эхийн хөшөө барих 145 сая төгрөгийг мөн л төсөвлөн оруулжээ. Энэ мэтээр дүүргийн Засаг дарга нарын ажил хөшөө барихад багагүй чиглэгдэж байгаа аж.
Мэргэжлийн хүмүүсийн тооцоолсноор бол 140 орчим хүүхэд хүлээн авах цэцэрлэг барихад 600 сая төгрөг хэрэгтэй гэжээ. Тэгвэл дүүргийн Засаг дага нарын хөшөө барьсан мөнгөөр өнөөдөр 8-9 хүүхдиин цэцэрлэг барих боломж байжээ. Гэр хорооллын хүүхдүүд гэртээ шороогоор тоглож, цэцэрлэгт явсан нэг нь ангидаа чихэлдэж байхад ийнхүү Засаг дарга нар нь хүүхэд биш хөшөөнд дэндүү ихээр анхаарал хандуулсаар байна. Таван тэрбумаар хөшөө барихын оронд өөр юу хийж болох байсан вэ, та минь ээ ?
URL: