Махны үнэ буурсаар байна

Сүүлийн саруудад махны үнэ тогтмол буурсаар байгаа. Үнэ буурч байгаа нь бэлэн мөнгө тараахаа больсон, махны эрэлт нийлүүлэлт тэнцвэржсэнтэй холбоотой гэж буй. Тэгвэл үнийн энэхүү бууралт өнгөрсөн сарын сүүлчээр ч бас үргэлжилсэн байна. 10 дугаар сарын 31-ний байдлаар махны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 4.7-8.1 хувь, хонины махны үнэ 10.7 хувь, адууны махны үнэ 11.3, ямааны махны үнэ 17.6 хувиар буурчээ. Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.3-0.4  хувь, адууны  махны үнэ 1.0 хувиар буурсан бол, хонины махны үнэ 1.8 хувиар өсч, ямааны махны үнэ тогтвортой байна. Махны үнэ энэ долоо хоногт ч тогтвортой байх хандлагатай байна.


URL:

Сэтгэгдэл бичих