ТӨРИЙН БАНКНЫ хүнд суртал хэрээс хэтэр

Орон сууцтай болох гэсэн иргэдийн амьдралд гэрэл гийлгэсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зогсчээ. Гэвч үүнийг холбогдох байгууллагууд нь тас нууж гүрийсээр. Ямартай ч, албаны хүний хариултыг сонсохоор Төрийн банкийг зорьсон юм. Харилцагчийн менежер нь “Бид мэдээлэл өгөх боломжгүй. Даргаас асуу” хэмээв.

Тус банкны захирлаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл авах гэсэн боловч төв банкинд хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн бий. Түүнээс хариулт ав” гэлээ. Захирлын зааж өгсөн хүнтэй уулзахад үүдний угтагч нь цайны цаг болж байна гээд халгаасангүй. Харин цайны цаг дуусахад банкны харуул нь хэвлэл мэдээллийн ажилтан н.Болорсүх гадуур ажилтай хэмээн дотогш нэвтрүүлсэнгүй. Уг нь, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл авах гэсэн юм хэмээн нэлээд хэдэн удаа хэлүүлж, үүдний жижүүрээр нь үг дайлгав. Гэтэл ямар ч мэдээлэл өгсөнгүй. Үүгээр ч зогсохгүй ганц асуултад хариу өгөхөөс халгав.

Эх сурвалж: Ардчилал.ком


URL:

Сэтгэгдэл бичих