Н.Энхбаярын хамсаатнуудыг интерпол эхний нүүрэндээ зарлалаа

33
33
Н.Энхбаярын хамсаатан болох Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполын цахим хуудаснаа ингэж зарлажээ.

 

1

Б.Хуягт  2007 оны наймдугаар сард “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийж, хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ-аар хэлэлцээд, тухайн үеийн Засаг даргад хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжүүдэд төсөл сонгон шалгаруулах журмаар хамтарсан компани байгуулах чиглэл өгсөн байдаг. Гэвч тухайн үеийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэй байгуулагдаад арав хонож байсан “Хар дун” гэдэг компанид тухайн үеийн 650 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас объектыг 137 саяар үнэгүйдүүлсэн хэмээн хуулийн байгууллагуудаас үзсэн юм. Яригдаж буй “Хар дун” гэдэг компанийн захирал нь Б. Хуяг байсан аж. Тэрбээр  Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед шадар туслах нь байсан Б.Тулгын төрсөн ах юм. 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр “Ремиф” компанийн захирал Э.Батшугар тушаал гаргаж, “Хар дун” компанийг охин компаниа болгож захирлаар нь Б.Хуягийг тавьсан байдаг.
“Ремиф” компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Скони” компанийн охин компани болсон. Тиймээс Н.Энхбаярыг энэ хөрөнгийг завшсан гэж үзэж байгаа юм.

1

Харин Н.Энхтуяагийн хувьд  Н.Энхбаярын  “Эскон” хэмээх компанийг нь өөрийн нэр дээр шилжүүлж,  өмч хөрөнгийг нь нуун далдлахыг завдсан гэж шүүх үзсэн. Гэхдээ тэр 2004 оноос хойш АНУ, ОХУ, Сингапурт амьдарч байсан бөгөөд Монголд суурин байгаагүйг нь тогтоосон. Харин далайн бүртгэл болон бусад ажлаар үе үехэн цөөн хоногоор ирж байсан хэдий ч олны өмнө ил гарч байгаагүй нэгэн. Гэхдээ компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог байсныг нь баримтаар нотлоод байгаа юм. Тэгэхээр Монголд байдаггүй хүний өмнөөс хэн нэг нь хуурамч гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь зохицуулдаг болж таарч байгаа юм байна. Энэ мэт асуудлаас болж Н.Энхтуяаг шалгах зайлшгүй шаардлага хуулийнханд тулгарсан учраас түүнийг залилангийн хэрэгт холбогдуулж Интерполоор эрэн сурвалжилж байна.

Тэдний мэдээллээг интерполоос харахыг хүсвэл энд дарна уу.


URL:

Сэтгэгдэл бичих