У.Хүрэлсүх сүрийг үзүүлсээр яваа гэнэ
Гишүүний зөөлөн суудлаасаа татгалзах амаргүй сонголтыг хийж байгаа УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Тусгаар тогтнолын ордонд тун ч ууртай яваа сурагтай. Хувийн шалтгаанаар хэмээн ажлаа өгч байхад олон янзаар бичиж, хардаад байгаад уур нь хүрч “Би эргэж ирнэ ээ” хэмээн сүрийг үзүүлсэн гэнэ шүү. Бүр болоогүй би эргэж ирэхдээ хүчирхэг болоод ирнэ хэмээсэн сурагтай.
Иймэрхүү үг хэлсэн хүмүүс ч тун холыг харж, том зүйлд зүтгэдэг гэдгийг бид яалаа гэж мартах вэ дээ.Одоогийн Ерөнхийлөгч улсын нууц задруулсан хэрэгт холбогдож нэр төрөө сэргээлгэхээр УИХ-ын гишүүний суудлаас татгалзахдаа “БИ ОЛУУЛАА БОЛООД ИРНЭ” гэж хэлж байсан санагдана. Эрхэм гишүүн У.Хүрэлсүх ч бүр олуулаа болохын тулд Ерөнхийлөгч зүтгэх гэж байгаа юм биш үү.
Б.Тогтох
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: