АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт татагдсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн.

Тэгвэл энэ хэргийг хянах прокурорын хяналтын хугацаа дуусаж шүүхэд шилжүүлэхээр болжээ. Түүнийг “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Д.Батхуяг нь тус компанийн лицензийг нь компаниас өөрөө авч, хэлтсийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, найзынхаа “Зэлэм” компанид хууль бусаар шилжүүлж өгсөн.

Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган их газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон аж.

 

Эх сурвалж : Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих