Цуурхал дагасан үнийн өсөлт
2012 онд дэлхий сөнөнө гэсэн яриа олон хүний халаасыг түнтийлгэж байна. “Орифлемийн Оюунгэрэл хатагтай энэ тухай ном бичиж, ширхэгийг нь 15 мянгаар зарж, лекц уншин овоо ашиг олоод байгаа сурагтай. Тэгвэл дуучин Жавхлан, Дэлгэрмөрөн тэргүүтэй манай одод “Дэлхий сөнөнө. Монгол гэр л тэр үед биднийг аварч магадгүй” гэдэг зар тарааснаас болж Монгол гэрийн борлууллат өмнөх жилийнхээс гурав дахин нэмэгджээ. Ойрын өдрүүдэд “Мон-Лаа”-гийн бүтээгдэхүүний борлуулалт 10-15 хувиар нэмэгдсэн байна. “Гэрэл цахилгаангүй болно. Дэлхийг харанхуй нөмөрнө” гэсэн айдас түгшүүрт автсан иргэд лаа, чүдэнзээ базааж, саяхан л 10 төгрөгөөр зарагддаг байсан шүдэнзний үнэ 100 төгрөг хүртлээ өсөөн байгаа сурагтай. Харин энэ мэт цуу тарааж байгаа хүмүүсийг залилангийн хэрэгт холбогдуулан шалгана гэдгээ цагдаа нар мэдэгдээд байна.
URL: