Орон нутгийн сонгуулиар 19134 нэр дэвшигч өрсөлдөнө

Энэ удаагийн орон нутгийн сонгууль шинэ хуулиар явагдаж, тойрог жижгэрч, нэр дэвшигч нарын тоо л нэмэгдэж байгаа. Аймаг, дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчдийн 985 суудлын төлөө 2765 хүн өрсөлдөхөөр Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлжээ.  Тэгвэл сумын ИТХ-ын сонгуульд нийт 6828 суудлын төлөө 16 369 нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байна. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 19134 хүн өрсөлдөж байгаа юм. 1500 гаруйхан хүн амтай, 400 орчим өрхтэй суманд гэхэд л 12 суудлын төлөө 50 гаруй хүн өрсөлдөж байна. Сумын төвийн гайгүй алба хашдаг, өнгөтэй мөнгөтэй болгон нэр дэвшиж, нэм эвсэл, ах дүү, хамаатан саднаараа талцаж, нийлж, салж сарниж бөөн хэл ам хэрүүл тэцэл болоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих