Дуучин Д.Болд өөрийнх нь хит болсон арваад дууны үгийг бичсэн найрагчийн тоглолтыг үл тоожээ
Өнгөрсөн Ням гарагт залуусын сонсох дуртай олон дууны шүлгийг бичсэн яруу найрагч Г.Энхтайваны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт боллоо.
Жишээ болгон “Камертон” хамтлагийн “Хайрлая, чамайгаа”, “Хайрын чинь од больё” дуучин Д.Болдын “Хэрвээ”, “Хэзээ”, “Гэгээн домог”, “Хайрын ургамал”, “Хайрын хүч”, Маралжингоогийн “Хүлээсэн учрал”, Эгшиглэнгийн “Яг одоо”, С.Нарангийн “Welcome to my heart” зэргийг дурьдахад хангалттай биз ээ. Тэрээр тоглолтондоо өөрийнх нь дууг дуулсан “Камертон” хамтлаг, Дуучин Д.Болд,Т.Эгшиглэн, Б.Маралжингаа, “Sync” хамтлаг, С.Наран, “S4″, G-NA, Gee, “Grand voice”, A- cool, дуучин Өлзий нарыг урьсан байна.
Гэтэл дуучин Д.Болд, Б.Маралжингоо, Т.Эгшиглэн нар яруу найрагч Г. Энхтайваны урилгыг үл хүндэтгэн, ямар ч тайлбар, шалтгаангүйгээр утсаа салгаад алга болжээ. Арга ядсан яруу найрагч залуу үзэгчдийн өмнө сөгдөн : “Би эрхэм та бүхнээс уучлал гуйн өвдөг сөгдөж байна. Тасалбар дээр маш олон хамтлаг, дуучдын нэр байгаа боловч тэд маань хүрэлцэн ирсэнгүй. Дуучин Д.Болд тэргүүтэй хүмүүс ямар ч шалтгаангүйгээр алга болчихлоо. Намайг уучлаарай гэж дахин хэлье” хэмээсэн юм.
С.Сарнай
URL: