Дарангуйлагч нар жижигхэн биетэй байдаг гэж үү
Нэг хэсэг Э.Бат-Үүл болон С.Эрдэнэ нарын хооронд дэгдээд байсан улс төрийн хэрүүл одоо хүрээгээ тэлж, энэ хэрүүлд “Зууны манлай хэрүүлч” гэж цоллогдох болсон Баабар татагдан орж, сонин хэвлэлийн хуудсыг чимж эхлээд удаж байна. Нийтлэлч Баабар энэ удаа Э.Бат-Үүлийг өмөөрч, С.Эрдэнийн эсрэг талд гарч зогсчихоод “С.Эрдэнэ “Бүлнэ, дүрнэ” гэхээс өөр юм мэдэхгүй мангар хар хүн байдаг” хэмээн хашгирч эхлэв. Харин С.Эрдэнэ “Баабар бол хүн гутааж доромжлохын их мастер л даа. Ер нь үе үеийн дарангуйлагч нар их жижигхэн биетэй байсан юм гэнэ лээ. Дутуу төрснөө нөхөх гэж дандаа хүн дайрч доромжилдог. Үнэндээ Баабар нь ч тэр, Э.Бат-Үүл нь ч тэр, өнөөдөр зүгээр л захиалгат улс төр хийж байгаа юм” хэмээн С.Эрдэнэ ориллоо. Нэг хэсэгтээ л нам гүм байсан Монголын улс төрийг тэдний хэрүүл сэрээж, хор найруулагчид, ховонд дурлагсадын нойрыг сэргээж байна.
URL: