Азийн орнуудын мэдээллийн технологийн шалгалтын зөвлөлтэй хамтран мэдээллийн технологийн инженерийн шалгалт авчээ

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын мэдээллийн технологийн шалгалтын зөвлөлтэй хамтран мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг саяхан зохион байгуулж , үүнд 105 инженер хамрагджээ. Энэ нь Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөлийн 13 дахь удаагийн нэгдсэн шалгалт бөгөөд Монгол улсад хамгийн сүүлд 2006 онд авч байсан байна.

Зөвлөлийн улс орнуудын хэмжээнд нэг өдөр, нэг цагт авдгаараа онцлогтой төдийгүй шалгалтанд тэнцэгчид Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөлийн гишүүн долоон оронд хүлээн зөвшөөрдөг сертификат олгодог давуу талтай олон улсын шалгалт юм.

Монголын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих