Ковбой эр гэнэт шатжээ

Өнөөдөр Даллас хотын төвд Тексас мужийн билэг тэмдэг болсон аварга ковбой эрийн нүсэр хөшөөнд гэнэт гал авалцан шатаж эхлээд хэдхэн минутын дотор хэлхээтэй хэдэн төмөр хийц сэрийж үлджээ. Гал гарсан шалтаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хотын оршин суугчид ковбой эрийн уламжлалт өмд цамц, ухрийн ширэн бүс гутлаар өвч гангарсан 16 метр өндөр “адуучин эр нь” ийнхүү гэнэт алга болсонд ихэд харамсан 2013 онд нээгдэх үндэсний үзэсгэлэн худалдааны өмнө яг хуучин хэвээр нь сэргээн босгох хэрэгтэй хэмээн хотын захиргаандаа хүсэлт гаргаад байгаа гэнэ. 60 жилйин настай энэхүү хөшөөг өмнө нь хэд хэдэн удаа шинчэлэн сайжруулсан бөгөөд аварга адуучин эр алсаас хүмүүстэй толгой дохин мэндчилж гараа даллан үддэг өвөрмөц чадвартай байсан гэнэ.
Уг хөшөөг босгох санаа 1949 онд төрсөн бөгөөд эхлээд америк төдийгүй дэлхийд хамгийн том Санта Клаус өвөө хэлбэртэй боссон байна. Гэвч Санта өвөө байрандаа гурван жил хэртэй “зогсоод” суурь нь хэлбийсэн тул буулгахаас аргагүй болсон гэдэг. Далласчууд удалгүй сахилаггүй Санта өвөөг дуудлагаар худалдаж $750 доллар босгоод энэхүү гүжирмэг эрийг барьсан нь олны талархал хүлээж орсон гарсантай мэндчилэн олон жил зогссон түүхтэй юм байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих