АДУУНЫ МАХНЫ VНЭ ХОНИНЫХТОЙ ДVЙЦЭХ БОЛЖЭЭ

“ХVчит шонхор” захаар махны Vнэ ямар байгааг сурвалжлахаар очиход цаашид хVйтрэх тусам махны Vнэ өсөх байх гэж захын наймаачид өөр хоорондоо ярилцаж байлаа. Харин иргэдийн хувьд буурдаггVй юм аа гэхэд тогтвортой байна байх гэсэн итгэл өвөртөлж яваагаа хэлж байсан. Өнгөрсөн баасан гарагийн Vдээс хойш гэхэд тус зах хөл хөдөлгөөн багатай байлаа.


Махны ченж нар худалдан авагчаасаа олон байна гэхэд болно. Арга ч VгVй биз дээ. Тус захыг махны бөөний зах гэдгээр нь иргэд андахгVй. Тиймдээ ч нийслэлийн олонхи иргэн тус захаас махаа авдаг. ТVVнчлэн малчид ч VVрээр ирж тус захын наймаачдад махаа бөөнддөг. “ХVчит шонхор” захад махны Vнэ өдөр бVр өөр өөр байдаг гэнэ. Энэ нь хVйтэн, цастай өдөр нVVрс, тVлээний Vнэ нэмэгддэгтэй адил махны Vнэ ч өндөр байдаг аж.

Тухайн өдөр махны Vнэ ямар байхыг ченж нар мэддэг гэх нь ч бий. Харин баасан гарагт тус захад хонины цул мах килограмм нь 4700-4800, ястайг нь 4500-4600 төгрөгөөр борлуулж байсан бол Vхрийн гуяны цул мах 6500, адууных 5000, ямааны шулсан мах килограммыг нь 4600 төгрөгөөр борлуулж байв. Махны Vнэ сонирхохоор худалдагч нартай уулзахад “Хэр хэмжээний мах авах юм. Сайн яриад өгнө шVV. Жаахан махаа хямдхан борлуулаад эртхэн харъя” хэмээн хөл алдан гVйнэ. Харин махны Vнэ одоогийн байдлаар тогтвортой байгаа гэдгийг тус захын худалдагч Л.СVрэн хэлэв. Тэрээр “Жил бVрийн яг энэ Vед махны Vнэ тэнгэрт хаддаг байсан бол өдгөө Vнэ нь гайгVй байна. Энэ нь шатахуун, нVVрсний Vнэ тогтвортой байгаатай холбоотой. Шинэ Засгийн газар овоо юм хийх гээд л Vзээд байх шиг байна” хэмээн хуучлав. VVнээс гадна махны нийлVVлэлт хамаагVй ихэссэн ажээ. Энэ нь малчдад бэлэн мөнгө байхгVйгээс малаа их нядлах болсонтой холбоотой гэнэ. Өмнө нь “ХVний хөгжил сан”-гаас иргэдэд сар бVр 21 мянган төгрөг олгодог байсан нь малчдад бэлэн мөнгөний шаардлага гардаггVй байсан.

Таван ам бVлтэй өрх байлаа гэхэд төсөвт нь сард 105 мянган төгрөг нэмэгддэг байж. Энэ нь сарын хVнсээ базаах хангалттай мөнгө. Харин бэлэн мөнгө олгохгVй болсноор аргагVйн эрхэнд малчид малаа нядлах болов. Ингэж махны нийлVVлэлт ихэссэн нь өндөр Vнээр мах худалдан авдаг нийслэлийн иргэдийн нуруун дээрх ачаанаас бага ч болов хөнгөлсөн гэдгийг наймаачид хэлж байлаа. Ченж нар махны Vнэ буурахгVй байгааг нийлVVлэлт багассан, малчид малаа махлах дургVй, өсгөх хVсэлтэй цаашлаад шатахууны Vнэ нэмэгдсэнтэй холбоотой гэх ар араасаа цуварсан олон шалтгаан, тайлбар хэлдэг байв. Тэгвэл эл олон шалтгааныг тэд хэлэх эрхгVй болжээ. Иргэдийн хувьд ч “Амьдрал минь одоо л нэг жигдрэх гэж байна. Өмнө нь дандаа өслөө, нэмэгдлээ л гэсэн мэдээ дуулддаг байсан бол буурлаа, тогтвортой байна гэх болж. Нэг Vе Vхрийн мах килограмм нь 9000 төгрөг хVрсэн. Одоо махны Vнийг бууруулж чаддаггVй юм аа гэхэд тогтвортой байлгах байх” хэмээж байлаа.
Тус захад Vдээс хойш махны Vнэ буудаг аж. Учир нь, наймаачид өглөө эрт махаа малчдаас бөөндөж аваад 10:00-11:00 цагийн Vед худалдан авагч буюу цайны газар, бусад зах, худалдааны төвийнхөн ирж шилээд авдаг гэнэ.

Ингээд Vдээс хойш болоход шилэгдсэн муу нь Vлддэг байна. Дашрамд, “ХVчит шонхор” захад адууны мах “моодонд” орох болжээ. Энэ нь, хVйтэнд ханиад томуунд адууны мах сайн, биеийн эсэргVVцэл нэмэгдVVлдэг гэх VVднээс эрэлт нь ихэсчээ. Иймдээ ч килограмм адууны махны Vнэ хониныхтой дVйцэх болжээ.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих