Викиликсийн дуулианы улмаас элчин сайд огцорчээ

НЬЮ-ЙОРК./РИА Новости/. Викиликс сайтад АНУ-ын Төрийн департаментын нууц материалууд нийтлэгдсэний дараа үүссэн дуулиан шуугианы улмаас Мексик дэх тус улсын Элчин сайд Карлос Паскуаль албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн тухай «Los Angeles Times» сонин мэдээлжээ.
Паскуаль Төрийн департаментдаа илгээсэн захидалдаа АНУ-д хууль бусаар мансууруулах бодис наймаалагчдын эсрэг явуулж буй Мексикийн өнөөгийн Ерөнхийлөгч Филипе Кальдероны үйл ажиллагаа нь учир дутагдалтай хэмээн шүүмжилсэн байна.
Карлос Паскуаль 2009 онд Мексикт суух дипломат төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд Филипе Кальдерон дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох нь АНУ-ын хувьд «таатай зүйл биш» гэж тодорхойлж байжээ. Түүнээс гадна тэрбээр тус улсын сөрөг хүчний намын удирдагчдын нэгнийх нь охинтой дотно харилцаа үүсгэсэн байж магадгүй яриа тархсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Элчин сайдын огцрох өргөдлийг хүлээн авсан тухайгаа мэдэгджээ.
Викиликс сайтад нийтлэгдсэн дипломат мэдээлэл нь АНУ болон Мексикийн харилцаанд ноцтой хохирол учруулсан гэж Паскуаль Вашингтон хотод 3-р сард ирэх үедээ мэдэгдэж байжээ.
Д.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих