Google шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ

Интернэтын “Google” компани бараа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байна.

Тэд Сан-Франциско хотод хаалттай туршилт хийж амжилттай болсон тухай Ройтерс агентлаг уламжиллаа.

Хэрэглэгчид гар утаснаасаа худалдан авалт хийсэн тохиолдолд тухайн барааг тэр өдөрт нь багтаан хүргэж өгдөг үйлчилгээг туршсан ажээ. Энэ үйлчилгээг эхлүүлэх гэж бараг бүтэн жилийг бэлтгэл ажилд зарцуулсан байна.

“Google”-ийнхан асар том агуулах барьж бүхэл бүтэн шуудангийн салбар ажлуулах бодолгүй байгаа бөгөөд тэд жижиглэнгийн худалдаачдыг энэ ажилдаа татан оролцуулах ажээ. Гэхдээ энэ төсөл одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөөд эхний удаад нааштай хариу гарсан ч цаашид улам бүр төгөлдөржүүлэх хэрэгтэй байна гэж албаны хүн мэдэгдсэн байна.

Одоо АНУ-д “Wall-Mart”, “Amazon.com”, “eBay” зэрэг хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд байдаг. Тэгвэл удахгүй “Google” компани энэ зах зээлд хүч үзэхээр бэлтгэж байгаа ажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих