20-30 минут алхахад тархи бүрэн амардаг
Ажлын ачааллаас үүдээд алжааж ядрах нь бий.
Ялангуяа, бичиг цаастай зууралдаж, компьютертэй нөхөрлөдөг хүмүүсийн тархи хамгийн их ядардаг. Ийм тохиолдолд дараах аргуудыг ашиглаад алжаалаа хялбархан тайлж болох нь ээ.
-Ажлаа хойш тавьж, сонсох дуртай дуугаа сонсоорой. 1-2 дуу сонсоход л тархи амарна.
-Дотны хэн нэгэн хүн рүүгээ залгаад хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэл солилцоорой.
-Ажлаа тараад гэр рүүгээ болж өгвөл алхаарай. 20-30 минут алхахад тархи бүрэн амарч чаддаг аж.
-Долоо хоногт 2-3 удаа усан бассейнд саатаж, 30 минут сэлэхээ мартах учиргүй.
-Гэртээ хариад хоол бэлтгэнэ гэдэг тархиа амраах бас нэг дасгал болдог аж. Учир нь ямар ч хүн хоол бэлтгэж байхдаа сайн, сайхан зүйл мөрөөдөж боддог гэсэн судалгаа гарчээ.
-Шилэн хорготой загаснуудаа хооллонгоо, хөдөлгөөнийг нь сайтар ажаарай, таны нүд, тархи амарна.
Эх сурвалж: “Соёмбо”
URL: