Өвөрхангайн шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын талд шийдвэр гаргажээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүх 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 10 дугаар тойргийн маргааныг хэлэлцжээ. Өнгөрсөн лхагва гарагт болсон давж заалдах шатны шүүх хурлаас МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын талд шийдвэрээ гаргасан байна.
Тухайлбал, тус аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн үеэр насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх шалтгаанаар УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин сумын давж заалдах шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаагүйг баримтаар нотолж, шийдвэрээ гаргасан аж.
Дараагийн шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байна. Ямартай ч насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ашиглаагүй гэдгийг батлах шүүх хурал дахин болох нь тодорхой боллоо.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: